НИЙГЭМ

ШӨХТГ: Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

Өнөөдөр /2020.03.10/ Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан иргэд хүнсээ нөөцөлж эхэллээ. Зах, худалдааны төвүүд хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмж байна гэж иргэд гомдоллож байна. Энэ талаар ШӨХТГ-аас тодрууллаа.

“Өнөөдрийн байдлаар иргэдээс 11 гомдол ирсэн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон амны хаалт, гар ариутгагчийн үнийн өсөлтийн талаар гомдлууд ирсэн. Гомдлын дагуу шалгалт хийн ажиллаж байна. Өнөөдөр агентлагийн даргын шийдвэрийн дагуу нийт найман зах, худалдааны төв дээр хяналт, шалгалт хийж байна. Иргэд өөрсдөө хиймлээр үнийн хөөрөгдөл үүсгэж, зүй бус үйлчилгээ явуулж буй хүмүүсийг дэвэргэж байна. Иргэд аль болох тайван байж, төр засгаас гаргаж буй шийдвэрүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Манай улсад хүнсний бүтээгдэхүүний нөөц байгаа. Иймд иргэд хэрэглээгээ зөв зохицуулж, ихээр нөөцлөхгүй байхыг анхааруулж байна. Өмнө нь үндэслэлгүй үнээ нэмсэн асуудлыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг байсан. Харин одоо хүнд нөхцөл байдлыг ашиглан ашиг хонжоо олж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж, шийдүүлнэ” гэдгийг мэдэгдлээ.

Б.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

наадах чинь цаашаа байх аа. чадахгүй л дээ. Улааны толгойг авч сор залж мууг хөөхгүй бол өвчин арилахгүй байдалд хүрлээ

Зочин
Зочин

Чадвал ажлаа хийгээч цаасан дээр торгож байхаар цаана чинь дэлгүүрт кг мах 16000 даваад өглөө хэн хариуцдаг юм бээээээээээээээээ

Зочин
Зочин

ХӨӨЕ ЭНЭ ШӨХТГ-ЫНХАН АМЬ ОРЖ БАЙГАА БОЛОЛТОЙ МАН-ЫН ҮЕД ИЧЭЭНДЭЭ ОРЖЭЭ ГЭЖ БОДСОН ЮМСАН ДУУГАРЧ БАЙНА АМЬСГААТАЙ Л БАЙГАА БОЛОЛТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button