Ч.Улаан: Иргэд бүх түвшиндээ хүнсийг хэмнэж, хямгадаж хэрэглэх шаардлагатай боллоо

Өнөөдөр /2020.03.10/ Улсын онцгой комисс 14.00 цагаас дахин хаалттай хуралдсан. Хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах мэдээллийг өглөө:
"Иргэд сэтгэл хөөрлөөр, буруу алхам хийвэл зохиомол хүндрэл үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.
Хүнсний зах, дэлгүүрүүд хаагдахгүй. Тэр бүү хэл хүнсний тээвэрлэлттэй холбоотой асуудал дээр ямар ч хориг тавигдахгүй. Гэнэтийн, их худалдан авалт хийх нь хомсдол бий болгох, үнэ хөөрөгдөх эрсдэлийг дагуулдаг. Үүнийг онцгой анхаар гэж хэлмээр байна.
Найман нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг хэвийн байлгахаар бүхий л арга хэмжээг авч байна. Ямартай ч хүнсийг 3-4 сарын турш хангах нөөц бүрдсэн байгаа.
Бий болсон нөхцөл байдлаас шалтгаалж бүх түвшинд хэмнэлттэй, зохицуулалттай хэрэглэх шаардлага байна. Бүх шатны засаг дарга нар хяналт тавьж, ажиллана.
Зохиомлоор хүндрэл үүсгэх, үнэ өсгөхийн эсрэг бүх шатандаа анхаарах хэрэгтэй. 109 утсаар дамжуулж энэ асуудлыг мэдээлэх боломжтой. Ямар ч утаснаас үнэ төлбөргүй холбогдоно”
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Naad Ulaan chini zunoglochihson yum bish uu!!!!
ЭНЭ МУУГИЙН АМНААС ӨӨДТЭЙ ҮГ ГАРАХАА БОЛЬЖЭЭ,
Ингэж хэлэхээр чинь эрэлт, хөөрөгдөл үүсэхгүй яах юм. Зөнөсөн юм уу? Улсын Их Хулгайч (УИХ) цолтнууд өөрсдөө хүнсээ яасан бэ? Сайд таны эргэн тойрны хүмүүс яасан бэ?
Гарчиг нийтлэл 2 чинь тохирохгүй л байна даа. Дээрхи үгийг Улаан сэтгүүлч Эрхэс нарын хэн нь хэлээд байгаа юм бэ?
ЭНЭ ЧИНЬ ТЭГЭЭД ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСНЭ ГЭСЭН ҮГ ҮҮ?