ЭРҮҮЛ МЭНД
Францын иргэнтэй хамт ирсэн хүмүүсийн хариу СӨРӨГ гарсан ч ТУСГААРЛАНА

Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 20206.03.02-ны өдөр Монгол Улсад буусан Франц иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан Францын иргэнтэй нэг нислэгээр ирсэн зорчигчид болон нислэгийн баг бүрэлдэхүүн болох хүмүүсийг тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийсэн.
Тэгвэл уг иргэдийн шинжилгээний хариу өчигдөр 23:35 цагт СӨРӨГ гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан ч үргэжлүүлэн 14 хоног тусгаарлаж, ажиглалт хийх аж. Энэ талаар өнөөдөр ЭМЯ-наас тодорхой мэдээлэл өгөх чигтэй байна.
Г.ИТГЭЛ