ЭРҮҮЛ МЭНД
Ц.Ганзориг: Францын иргэнтэй I хавьтлаар ойртсон 26 хүний хариу СӨРӨГ гарлаа
Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 20206.03.02-ны өдөр Монгол Улсад буусан Франц иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан Францын иргэнтэй нэг нислэгээр ирсэн зорчигчид болон нислэгийн баг бүрэлдэхүүн болох хүмүүсийг тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийсэн.
Уг асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа" гэж мэдээлжээ. ЭМЯ-наас Францын иргэнтэй ойрын хавьталтай иргэдийн хариу эхнээсээ СӨРӨГ гарч байгаа талаар онцолж, нэгдсэн мэдээллийг өнөөдөр өгнө гэж мэдэгдээд байгаа юм.
Г.ИТГЭЛ