ДЭЛХИЙ
Дональд Трамп АНУ-д онц байдал зарлалаа

АНУ-ын 49 мужид коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Иймд Европ тив зорчих тээврээ зогсоох шийдвэр өчигдөр хэрэгжиж эхэлжээ. Мөн өчигдрөөс /2020.03.13/ онц байдал зарлаж байгаагаа Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдээд байна.
Ингэснээр пандемик өвчний эсрэг тэмцэлд ашиглах Холбооны нөөц дэх 50 тэрбум ам.долларын эх үүсвэрийг чөлөөлөв. Онц байдал зарласнаар АНУ-ын Холбооны онцгой байдлын газар нь дээрх сангийн мөнгийг тодорхой чиглэлд захиран зарцуулах эрхтэй болох аж. Дональд Трамп онц байдал зарлахдаа АНУ-ын засаг захиргаа халдварын тархалтыг зогсоож чадаагүй гэх бурууг өөр дээрээ авахгүй хэмээн мэдэгджээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.