НИЙГЭМ
БНСУ-аас МАРГААШ ирэх 250 иргэний нэрс

Монгол Улс гадаадаас хүндэтгэн үзэх шалтгаантай 1000 иргэнээ ДӨРВӨН удаагийн нислэгээр авч ирэхээ мэдэгдсэн. Эхний нислэгээ маргааш БНСУ руу хийх гэж байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ, Эхний нислэгт 500 иргэн хүсэлт өгснөөс, хүндэтгэн үзэх шалтгаантай 250 иргэн багтаад байна. Эдгээр иргэд тусгаарлагдах төлбөрийн мөнгөө урьдчилан шилжүүлснээр нислэг баталгаажна. Төлбөр төлөхгүй бол төлбөрөө төлсөн дараагийн иргэнд нислэгийн эрх шилжинэ хэмээсэн юм.















