ДЭЛХИЙ

Дональд Трампын шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч CoVid19 вирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсон. 

Улмаар Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн хамтаар Цагаан ордонд зочилсон албаны хүн халдвар авсан тухай мэдээлэл гарсны дараа олон нийтийн зүгээс Трампыг шинжилгээнд хамрагдахыг шаардаж эхэлсэн юм.

Дональд Трамп эхэндээ биеийн байдал хэвийн байгаа тул сорьц өгөх шаардлагагүй хэмээн цааргалж байсан ч сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Улмаар Ерөнхийлөгчид хийсэн вирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Цагаан ордноос мэдээллээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button