ЭДИЙН ЗАСАГ

“РИО ТИНТО МОНГОЛ” ХХК: Татварын маргааныг Арбитраар шийдвэрлүүлэх нь хамгийн сайн арга зам

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто 2020.02.20-ны өдөр Монгол Улсын Татварын ерөнхий газрын тавьсан 150.2 сая ам.долларын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, олон улсын Арбитрын шүүхэд хандана гэдгээ МЭДЭГДСЭН талаар бид өмнө нь БИЧИЖ байв.

Уг татварын маргааны асуудлыг сануулбал, Татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард 2013-2015 онд тус компанийн төлсөн татварт аудитын дүгнэлтэд үндэслэн, Оюутолгойн хөрөнгө оруулагч талд 155 сая ам.долларын татварын акт тавьж байв. Акт тавьсны дараа хоёр талаас 155 сая ам.долларын асуудлыг 25 бүлэг болгон хувааж, хүлээн авах эсэх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэлцлийн явцад хөрөнгө оруулагч тал 4.8 сая ам.долларын татварын актыг хүлээн зөвшөөрч, төлсөн юм.

Ингэснээр үлдсэн 150.2 сая ам.долларыг хоёр талаас Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх шийдэлд хүрээд байна. ЗХГЭГ-ын зүгээс Арбитрын маргааныг монголын талаас хариуцах ажлын хэсэг гаргахаар ажиллаж буй.

Харин “Рио Тинто Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Даниэл Воррал саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Монгол Улсын Засгийн газар, татварын албаны эрх бүхий албан тушаалтнуудтай харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олохын төлөө хичээл чармайлт гарган ажилласан. Ингээд арбитрын шийдвэр нь уг асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button