НИЙГЭМ
Говь-Алтай аймагт дахин гурван удаа газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт өчигдөр /2020.03.20/ 5.8 магнитудын газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус газар хөдлөлт нь цаг орчмын дотор дахин гурван удаа давтагдсан байна.
Тодруулбал, Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 20-ны өдрийн:
- 11:03 цагт 5.8 магнитуд,
- 11:14 цагт 3.6 магнитуд,
- 11:55 цагт 4.5 магнитуд,
- 12:08 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:17, 12:37, 12:40, 12:51 цагуудад Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.