Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2020.03.22/ НЯМ ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 06.50-19.07
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 3 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Чөдөр одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.