НИЙГЭМ

ИХ НАС: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор морь түрүүллээ

ИХ НАСНЫ МОРЬД УРАЛДАЖ, БАРИАНЫ ЗУРВАСТАА ОРЛОО-

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан морины уралдаан үргэлжилж байна. 260 гаруй морьд хурдан шандсаа сорьж 25 км-т уралдлаа. Энэ нь бүх насны морьдын уралдсан замаас хамгийн уртад тооцогдох юм. Үүнээс:

Түрүү магнай: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь

Аман хүзүү:  Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнххуягийн цавьдар морь.

Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Х.Бадамсүрэнгийн хээр морь.

Айргийн дөрөвт: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар морь.

Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус барианы зурваст манлайлан орж наадамчин олноо баясгалаа.

М.ТЭНГИС

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close