Нийгмийн

Соёлын сайдад нэр дэвшигч С.Чулууны “балаг”

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 16 сайдыг томилохыг дэмжсэн билээ. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Соёлын яамныхаа сайдаар академч С.Чулууныг нэр дэвшүүлж, түүнийг нь Удирдах зөвлөл дэмжсэнд олон хүмүүс сэтгэл гонсгор буй бололтой.

Учир нь тэрбээр өмнө нь бусдыг заналхийлсэн, оюуны өмчийг хулгайлсан гэх хэд хэдэн асуудалд нэр холбогдоод амжсан. Тодруулбал, өнгөрсөн жилийн 12-р сард тэрбээр “бусдыг заналхийлсэн” хэмээх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэх.

Түүнийг “Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын нээлтийн дараа зохиогчдын багт дарамт үзүүлэн, заналхийлж, улмаар судлаач, эрдэмтдийг “ална, тална” хэмээн сүрдүүлсэн гэх мэдээлэл тухайн үед цахим орчинд цацагдаад байсан. Түүнчлэн ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хэсэг хүмүүс хэвлэлд өгсөн тодруулгадаа,

“Академич С.Чулуун судлаачийн ёс зүйг уландаа гишгэж, оюуны хулгай хийж академич хэмээх цолыг авсан. Баримт нь ч бий” хэмээсэн нь эрдэмтэд, иргэдийн дунд багагүй шуугианыг тариад амжсан билээ.

Тэрбээр хэвлэлээр явсан тухайн мэдээллийг няцааж, “Хэрвээ би тийм асуудал байдаг л юм бол би авсан цол зэргээ өгөхөд 100 хувь бэлэн байна. Шийддэг газар нь шийдчих байх, ШУА-ийн дүрэм журам ч гэж бий. Би хэнийг ч хуураагүй, яагаад гэвэл би түүхч хүн. Миний бүх бүтээлд бусдын оюуны өмчөөс хулгайлсан зүйл байхгүй гэдгийг 100 хувь итгэлтэйгээр хэлж чадна. Энэ бол ямар ч үндэслэл байхгүй гүтгэлэг” хэмээн хэвлэлд тодруулга өгч байв.

Хэрэв хэвлэлээр явсан дээрх зүйлс үнэн байгаад, тэрбээр шинээр байгуулагдсан Соёлын яамны сайдаар нэр дэвшиж, сонгогдвол цаашид түүний балаг үүгээр дуусахгүй ч байж мэднэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

19
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
15 Сэтгэгдлүүд
4 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Өөрсдөө хүчрэхгүй болохоор л энд тэнд ингэж бичүүлж ноцдог байхдаа

зочин
зочин

ЕӨК-ийн санал болгосон хүн гэсэн үү, түүнийг Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, С.Чулуун, Г.Сайханбаяр нарыг сайдад оруулж ирсэн гэж энэ сайт бичсэн байна

Зочин
Зочин

Ээ хөөрхий хүний захиалгаар гүтгэлэг явуулдаг арчаагүй сайт байсийн биш үү танайх

Зочин
Зочин

Akademich tsoliig zugeer neg avchihdaggui bailguidee

Судлаач
Судлаач

Баахан хүний юмыг өөрийн мэт танилцуулаад л авчихсан байна лээ шүү дээ.

Зочин
Зочин

Тэрийг нь нотлооч дандаа худалаа бичнэ атаархалгүй зүгээр л наад залуугаа ажлыг нь хийлгэ

Зочин
Зочин

tom buteeluuded minii neriig oruul oruulhgui bol hevluulhgui olon niitiin hurteel bolgihgui gdg gj unshsan um bn.ene gishuun bolchihson umuu

Ард
Ард

Олны үг ортой байж мэднэ. Одоогийн Алдар хүндэт хүрсэн хүмүүс хамгийн адгийн байдаг гэдэг бол үнэн. Харин Сайдын тухайд цаг хугацаа л харуулна.

Уншигч
Уншигч

Манай улсад цорын ганц байдаг Ногоон дарь эхийг Археологийн үзэсгэлэнгийн хамт Солонгост гаргах гэж байсныг манай музей илрүүлж Цогзолмаа сайдад мэдүүлснээр эл хэргийг таслан зогсоож байсан. Бас Архивын баримтуудын асуудалтай. Балагтай!!!!

Зочин
Зочин

Бүтээлийн жагсаалт нь маш хуудуйтай юм билээ. Академи түүнийг өмөөрч байгаа нь ялзарсан газар гэдгийг харуулсан даа.

Зочин
Зочин

Сайн явхад садаа мундахгүй гэж

Зочин
Зочин

Eрөнхийлөгч өөрийн хүнийг сайдаар тавьж байгаад цонжин болдог . 13-р зуун. Их майдар зэрэг өөрийн бизнэсээ ногоон гэрлээр явуулах гэж бна

Зочин
Зочин

Баттулгын хүн л бол нөгөө Махбал шиг амьтан байж таараа.

Зочин
Зочин

Женко өөрийн ашиг сонирхолдоо ашиглах гэж зүтгүүлж байгаа юм .Баттулга мөн ч их шуналтай муухай хүн юм даа.

Зочин
Зочин

Сарангэрэл дарь эх ЕС д хэлж өгсөн гэсэн биз дээ.Бас эрүүл мэндийн сайдыг дарь эх Хүрэлсүхэд хэлж өгсөн.ЕСд хүргэхиүг байвал дарь эхэд хэлээрэй

нэзочинрээ
нэзочинрээ

энэ хүрэлсүх ухаж ухаж хамийн адгийн нжр хүндгүй хог шаар олоод гаргаад байдаг өмхийрсөн толгой юу хаанаас олоод байдаг олдоод ыайдаг

Зочин
Зочин

Академич цолыг хуурамчаар авсан хүн дээ

Зочин
Зочин

Чи академич бас сайд болоогүй болохоор ингэж байна уу тэр цолыг нь авах өгхөд бас шалгуур байдаг л байх лдаа би энэ янз янзын юм бичээд байгаа хүмүүсийг Чулуун гэдэг хүний найзууд уу эсвэл мэргэжил гэгтэнгүүд үү гэж л харж байна

Зочин
Зочин

yerunhiiligch geh hun ene huniig zutguulj bui gesen. erunhiilugch ene2 adilhn zantaim bishu teguul.zarchimgu deerengyu durak bololtoi teguul

Back to top button