Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооны улмаас “Атар 13”-ын зам усанд автжээ

2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15:45 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангайн цаад талд байрлах Атар 13 гэх газар аадар бороо их орсоны улмаас зорчих хэсэг усанд автсан байдалтай байна. Иймд иргэд та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.