Нийгмийн

“Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийг АТГ-аас ЦАГДАН ХОРЬЖЭЭ

АТГ-аас “Алтай констракшн” компанийн Ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийг уржигдар /2020.08.10/ АТГ-аас саатуулсан гэх мэдээлэл цацагдсан юм. Тодруулбал, түүнийг тус газраас баривчлан саатуулж, улмаар хөл нь бэртэлтэй буюу эрүүл мэндийн шалтгаанаар буцаагаад сулласан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар тус газраас тодруулахад, цагдан хориод байгаа, суллаагүй гэх хариултыг өглөө.

Х.Бат-Эрдэнэ нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь тогтоогдсон юм.

Гэвч тэрбээр хуулийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа Монгол Улсын хилийг орхин гарсан байдаг. Улмаар өнгөрөгч хоёрдугаар сараас хойш АТГ-аас түүнийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсан.

Тэрбээр Хөгжлийн банктай холбоотой асуудлаараа АТГ-т шалгагдаж байгаа ажээ.

Нэмэлтээр мэдээллэхэд, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан гэх асуудлаараа шүүхээс ял сонсоод байгаа билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-12 21:28

Сүүлийн үеээс зан нь их л өөрчлөгдсөн з�##�уу даа

Зочин
Зочин
2020-08-13 09:15

татвар төлөгчдийн хуримтл�##� эсвэл төсөв барьца�##�ж гадаад зах зээлээс босгосон мөнгийг энэ мэт луйварчид зээл нэрээр аваад ашиглачихдаг, буцаан төлөхийг нь бид татвар төлөгч нар хүлээдэг, ийм байж болохгүй, энэ з�##�уу морь уяж мөнгө угаагаад

Зочин
Зочин
2020-08-13 09:16

энэ хэрэгт Хөгжлийн банкны ТУЗ болон гүйцэтгэх захир�##� захирлууд зээл олгох эрх бүхий этгээдүүд ч бас холбоотой байгаа ш�##�г�##�тын ажилд амжилт хүсий

Холбоотой мэдээ

Back to top button