НИЙГЭМ

ТОДРУУЛГА: “Орчлон” сургууль нэрээ өөрчлөөгүй, хуучин байранд нь өөр сургууль үйл ажиллагаа явуулна

2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Орчлон” олон улсын сургууль “Сэлбэ” нэртэй болсон хэмээх мэдээлэл цахим орчинд түгэх болсон. Бид үүнтэй холбоотой тус сургуулийн холбогдох ажилтнаас тодруулга авлаа.

“Орчлон” сургууль нь одоо Хан-Уул дүүрэг дэх шинэ байрандаа үндсэн үйл ажиллагаа явуулж буй юм байна. Харин олны мэдэж, дассан 11-р хороолол, БНХАУ-ын Элчин сайдын яамны хажууд байршилтай байрыг ашиглахаа больжээ.

Иймд хуучин байранд нь “Сэлбэ” гэдэг нэртэй сургууль үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ нь “Орчлон” сургуультай огт хамааралгүй, тусдаа байгууллага гэдгийг тэд онцолж байв.

Өөрөөр хэлбэл “Орчлон” сургуулийн 11-р хороолол дахь нэр хаягаа ч “Сэлбэ” болгон сольж, бүрэн утгаараа өөр сургуулийн барилга болох аж. Харин “Орчлон” олон улсын сургууль дээр дурдсаны дагуу Хан-Уул дүүрэгт баригдсан шинэ барилгадаа үүнээс хойш төвлөрч, үйл ажиллагаа явуулах юм байна.

Тайлбар: "Орчлон” сургуулийн 11-р хороололд байршилтай хуучин байр
Тайлбар: "Орчлон” сургуулийн Хан-Уул дүүрэгт байршилтай шинэ байр

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dulmaa
dulmaa
2020-08-13 23:16

Aan ter mcs tomujin gdg surguulid hurungu orulna gej hudlaa shaaj bichig barimtiig n hulgailaad oorsdoo neej bvaa surguuli geseen

Холбоотой мэдээ

Back to top button