ХУУЛЬ

Тамхи татахаар яваад сураггүй болсон иргэнийг айлын гэрээс олжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хагархайн таг гэдэг газарт самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар яваад сураггүй алга болсон иргэний талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 11-нд сураггүй алга болсон 33 настай, эрэгтэй М нь иргэн Г-ийн гэрт эсэн мэнд байжээ.

Энэ тухай дуудлага өчигдөр орой 20:40 цагийн үед Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэрбээр Үүр багийн Бургалтай гэдэг газарт иргэн Г-ийн гэрт ирсэн байсныг олсон тул эрлийн ажиллагааг зогсоожээ.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. ийм тэнэг эргүү юмнуудыг эрж хайхад гаргасан зардлыг өөрсдөөр нь төлүүл. Гарзандаа мөнгө улсад байхгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button