НИЙГЭМ

“Рио Тинто”-гийн дараагийн гүйцэтгэх захирлаар Б.Болдыг томилох магадлал өндөр байна

Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирлаар таван хүний нэр яригдаж байгаа аж. Эдгээр таван хүн дунд Монгол Улсын иргэн Б.Болдын нэр нэлээд хүчтэй яригдаж байгаа талаар “Bloomberg” онцолсон байна.

Б.Болд нь 2016 оноос хойш Рио Тинтогийн Эрчим хүч, ашигт малтмалын бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй нэгэн юм. Үүнээс өмнө 2013-2014 онд Рио Тинтогийн Олон улсын зэсийн ассоциацын Ерөнхийлөгч, 2014-2016 онд Рио Тинтогийн менежмент хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байв.

Мөн тэрээр өмнө нь олон улсын хэмжээнд 1999-2007 оны хооронд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Харин Монгол Улсад 2009-2011 онд “NewCom” группийн гүйцэтгэх захирал, 2010-2012 оны хооронд Монголын Хөрөнгийн биржийн захирал, 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүний албан тушаалыг хашиж байсан туршлагатай.

Тинтогийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Болдоос гадна Австралийн алт олборлогч “Newmont” корпорацын гүйцэтгэх захирал Том Палмер, Рио Тинтогийн гол өрсөлдөгч болох “BHP” компанийн гүйцэтгэх захирал Питер Бивен, Австралийн “Newcrest Mining” корпорацын гүйцэтгэх захирал Сандип Бисвас болон Австралийн уул уурхайн “South32” компанийн гүйцэтгэх захирал Грэм Керр нарын нэрс яригдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөвөлгөө
Зөвөлгөө
2020-09-17 18:26

Юу гэж монгол газар дээр нь монгол хүнийг даргаар нь суулгах юм бэ бодоод үздээ. Тийм тэнэг юманд итгээд явдаг хүмүүс бид биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button