НИЙГЭМ

Хятадын 33 иргэнийг өнөөдөр албадан нутаг буцаалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан.

Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгууллаа.
Эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан (5), визийн хугацаа хэтрүүлсэн (3), оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (7), эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн (6), ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (12) зэрэг зөрчил гаргасны улмаас албадан гаргагдаж байна.

Тухайлбал, Визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан 2 иргэн байсан бөгөөд тухайн иргэдийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргаж байна.

Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоолоо.

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-14 18:54

5 нь өвөрмонгол хүмүүс байсан гээн, очоод хэцүүдэх байх даа

Холбоотой мэдээ

Back to top button