Үйлдвэрлэгч

СУРВАЛЖЛАГА: Хараагүйчүүдийн нийгэмлэг ДААВУУН УУТ үйлдвэрлэж, 800-6000 төгрөгөөр борлуулна

Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр 2018 оны зургадугаар сард гарсан. Энэхүү шийдвэр энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор даавуун болон цаасан уут үйлдвэрлэж буй Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хэвлэх үйлдвэрээс сурвалжлага бэлтгэлээ. 

Хараагүйчүүдийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хэвлэх үйлдвэр 30 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.  2000 оноос хойш даавуун уут, 2009 оноос хойш цаасан уут, дугтуй үйлдвэрлэж ирсэн. Тэд өдөрт цаасан уут, дугтуй 3000 гаруй, даавуун уут 300 гаран үйлдвэрлэх боломжтой. Ирэх сард хэрэгжих хуультай холбоотойгоор аж ахуй нэгжүүд даавуун уутны захиалга нэмэгдэж байгаад ихэд олзуурхаж байлаа. 

-З.БОЛДСАЙХАН: ҮЙЛДВЭРЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ХҮСЭЛ СОНИРХОЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАНА-

Бидэнд үйлдвэрийн дарга З.Болдсайхан даавуун болон цаасан уутны талаар мэдээлэл өгсөн юм. 

-Даавуун болон цаасан уутны материал материалыг хаанаас хэрхэн бэлтгэж байна вэ?

-Даавуу болон цаасны материалаа бид урд хөршөөс оруулж ирдэг. 

-Уутны хувьд хэдэн төрөл гарах боломжтой вэ?

-Бид ихэвчлэн захиалгын дагуу үйлдвэрлэж байна. Цаасан уутыг 1-5 кг-ийн даацтайгаар тооцож хүссэн загвар хийцээр хийж болно. 

-Үнийн хувьд хэдэн төгрөгөөс эхлэх вэ? Мөн 400 төгрөгний уутны онцлогийг дурьдвал?

-Бид 100 төгрөгний үнэтэй нэг удаагийн уутыг орлох хямд даавуун уутыг туршсан. Энэ ч утгаараа 400 төгрөгөөр синтетик материалтай уутыг гаргах боломжтой гэж үзэж байгаа. Харин бусад уутны хувьд даавууны чанар, хэмжээ хэрэглэх зориулалтаасаа хамаараад 800 төгрөгөөс эхлэж байгаа. 

-Уутан дээрх хэвлэлээ өөрсдөө хийдэг үү?

-Цаасан уутан дээрх хэвлэлийг бид өөрсдөө хийдэг. Харин даавуун уутны хэвлэлийг өөр газраар хийлгэдэг учраас үнийн хувьд өндөр гарч байгаа. Жишээлбэл нэг өнгө орсон хэвлэлттэй бол 1000 төгрөг нэмэгдэнэ. Олон өнгө орох тусам үнэ нэмэгдэх болно.

-Танайх даавуун дээр өөрсдөө хэвлэлт хийх боломжтой юу?

-Мэдээж. Манай төвд удахгүй хөдөлмөрийн яамнаас 250 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон.Бид удахгүй үйлдвэрээ өргөжүүлж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн гаргана. Иймд бүтээгдэхүүнээ шууд худалдаалах цэгүүдийг нээнэ гэж  төлөвлөж байна. 

-Танай үйлдвэрээс гарч буй уутнуудыг хаанаас худалдан авах боломжтой вэ? 

-Одоогийн байдлаар Драгон, Дүнжингарав төвүүдийн нэг цэгийн үйлчилгээнд байрлах Шударга худалдааны цэгээс даавуун уутыг худалдан авах боломжтой.

-АЖИЛЛАХ ОРЧИН МУУТАЙ Ч ЭРЧ ХҮЧ ДҮҮРЭН ЦЕХҮҮД-

Оёдлын цех зургаан ажилтантай ажил ид өрнөж байв. Даавуун уутны захиалга ихтэй байгаа учир үзүүлэнгийн уутнууд ч мөн адил тун цөөн байв. Одоо байгаа даавуун уутны материал үнийг лавлахад хамгийн хямд том уут нь 800 төгрөгний үнэтэй цаасан даавуун уут байлаа. Нэг оёдолчин ойролцоогоор 80 орчим уут оёх боломжтой ч ажиллах хүч дутмаг байгаа болохоор яриа өгөх зав ч тун хомс.

Уутны даац нь даавууны материал болон хэмжээнээс хамаарч өөр өөр. Жишээ нь доорх зурганд байгаа уутнууд 800-6000 төгрөгний үнэтэй. 

Зөвхөн хүнсний хэрэглээнд бус  хувцасны уутаар хэрэглэж болох уутыг 2200 төгрөгөөс гаргаж байгаа. Мэдээж хэвлэлт хийх бол 1000 төгрөг нэмэгдэнэ гэх мэтээр үнэ өснө.  

Оёдлын цехтэй танилцсны дараагаар бид цаасан бүтээгдхүүний цех рүү очсон юм. Хараагүйчүүдийн нийгэмлэгийн байр он удаан жил болсонтой адил тавилга, ширээ сандал, ч хуучирч элэгдсэн байв. Мөн л өмнөх цехтэй адил бүтээгдэхүүний үзүүлэн материал цөөн, ажилчид олон сууж байсан юм. Цаасан бүтээгдхүүний нугалаасны ормыг хараагүй хүмүүс хийж дараа дараачийн ажилбарыг сул хараатай хүмүүс хийдэг зэргээр ажил явагдаж байна. Цаасан уутны хамгийн гол үзүүлэлт бол даац болон цаасны чанар. Цаасан уутыг хүнсний зориулалтай ашиглах учир тэд дахин боловсруулсан эко цаасыг ашигладаггүй. Зөвхөн энгийн хэрэглээнд ашигладаг бор цаас ашиглан уут үйлдвэрлэж байгаа гэв. Үнийн хувьд 200₮-600₮, уутан дээрх хэвлэлтэй үнэ 300₮-600₮ йхооронд 1кг-аас 5кг-ын даацтай уутууд бий.

1кг 200₮2кг 300₮3кг 400₮4кг 500₮5кг 600₮

Хэмжээ загвар, хэвлэлтийг  өөрсдөө бүрэн хариуцаж байгаа учир бүтээгдхүүний үйлдвэрлэлээс гарах хурд тэр чинээгээрээ хурдан гаргах боломжтой. Хүнсний уутнаас гадна дугтуй, мөнгөний уут зэргийг үйлдвэрлэх боломжтой. Ажиллах хүчин, үйлдвэрлэх хурд ч мөн адил хангалттай нөөц боломжтой харагдсан юм. 

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-18 15:45

Blood Pressure Medications For Sale Kamagra Shop Erfahrungen Commander Levitra [url=http://corzide.com]viagra[/url] Does Amoxicillin Affect The Pill 100mm Viagra To Purchase Tabletas Propecia Generico

Холбоотой мэдээ

Back to top button