Э.Шижир: Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй бол хэлэлцээрийн ширээний ард сууна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Э.Шижирээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгч өрх бүрд сая төгрөг олгох санал гаргасан. Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гараад удаагүй, эдийн засаг хүнд байгаа вэ. Иргэдэд ийм хэмжээний мөнгө олгох боломж бий юү?
-Бидэнд гаргасан эдийн засгийн тооцоолол бий. Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхийлөгч Сангийн сайдыг дуудаж, уулзах байх. Та бүхэн санаж байвал Ерөнхийлөгч Шинэ жилээр “Тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэхэд яг ийм асуудал үүсэж байсан. “Эдийн засгийн тооцоолол байгаа юу” гэж олон хүн асуусан. 248.000 орчим ахмад настны 690 тэрбум төгрөгийн тэтгэврийг тэглэсэн. Үүнтэй адид судласан, тооцсон юм бидэнд бий. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаанаас олсон орлого, шимтгэл, татвараас улсын төсөв бүрддэг. Одоо хөл хорио гээд ажил нь зогсвол улсын төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. Ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Ерөнхийлөгч өчигдөр тийм санал гаргасан юм шүү.
-Ерөнхийлөгч Ерөнхий сайдаас өрслөө, улс төр хийлээ гэж хүмүүс хардаж байна.
-Тэгсэн юм байхгүй. Одоогийн байдлаар хөл хорионы үеэр ард түмэндээ бэлэн мөнгө тараасан, ийм аргаар дэм болсон 55 улс байна.
Бизнес эрхлэгчдийн ажил эхний ээлжинд 14 хоногийн хугацаанд зогслоо. Үүнийг дагаад ажилчид, албан хаагчид нь орлогогүй болж эхэлж байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгчид арваннэгдүгээр сарын суурь цалинг хэрхэн тавих вэ гэдэг асуудал байна. Хөл хорионы үед иргэдийн амьдрал ямар байна вэ. Бодит нөхцөл байдалд юу болж байна вэ. Хөл хорионы улмаас иргэдийн амьдрал туйлдаж байгаа. Ерөнхийлөгч маш тодорхой зургаан санал Ерөнхий сайдад хүргүүллээ. Засгийн газар өнөөдөр хуралдаад шийднэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад 897.000 өрх бий.
-Засгийн газар өнөөдөр Ерөнхийлөгчийн саналыг дэмжээгүй гэсэн. Одоо яах вэ?
-Одоогоор албан ёсоор мэдээллээгүй, бидэнд мэдэгдээгүй байна. Хэрвээ дэмжихгүй бол Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууна.
-Уржигдар “Монгол бахархлын өдөр” тохиосон. Жилийн жилд “Чингис хаан” одонг хэн хүртэх нь олны сонирхлыг ихэд татдаг. Энэ жил хэнд олгохоор шийдвэрлээд байсан бэ?
-Нэгэнт олгоогүй тул нууц хэвээрээ үлдэг. Ямар ч байсан хэнд олгохоо шийдчихсэн байсан. Нөхөж олгох боломжгүй, тийм заалт байхгүй.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж мөнгө тараах хэрэггүй дээ. Наадах чинь eрөнхийлөгчийн сонгууль угтсан арга хэмжээ. Үүний оронд цар тахлаа д хурдан дарж авахаа бод. Ямар ч хэлэлцээрийн ширээ хэрэггүй. Тэртэй тэргүй ажил эрхэлдэггүй хүмүүс янз бүрийн х�##�амж авч л байгаа. Харин дэг журмаа сайжруул. Машин, хүн гудамжаар явж л байна. Иргэд хариуцлагатай баймаар байна. Гэртээ байл даа.
Чамд хэрэггүй байж болно Ядарсан жирийн иргэдэд хэрэгтэй, Орк оо
Орлогогүй болсон иргэддээ амьдр�##� з�##�гуулах нь зөв. Шууд өгч чадахгүй бол зээл хэлбэрээр өг. Удах тусам орлогогүй иргэдийн байд�##� улам дордрдоно. Манайхан ер нь асуудлыг шийдэхдээ голдуу уяан хатан бус муйхар маягаар шийддэг. Одоо хөл хорионы үёд он лайн хэлбэрийг их яриж байна. Зөв өө гэхдээ он лайн боломжгүй олон иргэд айл байгаа шүүдээ
энэ ерөнхийлөгч гэх хүн дандаа улсын сан хөмрөгт х�##�дах сан�##� гаргадаг юм бэ: тэтгэвэр тэглэж ард олныг �##�агчлан тэтгэвэр авсан нь хож аваагүй нь хохир гэдэг бодлого явуулсан. тийм тараах дуртай бол өөрийн хувь хөрөнгөнөөс өгөлдөө.ард олныг муу юманд бүү автуул.хүнсний т�##�он авагчдын ихэнх хэсэг машин унасан тарган тарган з�##�уус байна.мөнгө тараахын оронд зард�##� чирэгдэл багатай хүнс мах түүхий эдийн жижиг дунд үйлдвэр, жимс
ногооны шилэн хүлэмж барьж хүн бүрийг ажил орлогтой болго. органик хүнс хэрэглэе гэсэн олон ам урд улсад чинь амаа ангайгаад бэлэн байж байна
Хаана байгаа юм бэ, тэр их мөнгө чинь, Ерөнхийлөгч өө. Битгий сонгуулийн шоу болгоод бай л даа. Нэмэр болохгуй бол ядаж нэрмээс болохгуй байгаач, гуйж байна. Өөр амьдр�##�д бодитой, боломжтой зүйл ололдоо. Нэг л тогойнд чанагдаж байжээж өөрөө ч гэсэн түлэгдэнэ шүү дээ. Нэг бол нэн ядуу хүмүүст өөрөөсөө хэд хэдэн цаас өгчихөөч. Тэгвэл ёстой дахиад сана�##�аа өгнө шүү.
хамгийн буруу,мөнгө тараах,женко энийг чинь л попрох гээд байгаам шдээ,өөрийгөө сонгуулах гэж улсын эдийн засаг унагааж мөнгөн х�##�амжинд автуулж болохгүй