Үйлдвэрлэгч

Г.ГАНЧУЛУУН: Бид хэт өнгөн тал дээр анхаарч, өвөг дээдсийнхээ философийг умартаад байна

Өв соёлоо уламжлуулан үлдээх ажлын хүрээнд хийгдэж буй Монголын анхны 100 ангитанимэйшн хүүхэлдэйн кино “Язгуур”–ыг санаачлагч "Ярих Ур Чадварын Академи"-ийн захирал Г.Ганчулуунтай ярилцлаа.

-“Язгуур” хүүхэлдэйн кино чухам яаж мэндлэх болсон бэ?

-“Язгуур” хүүхэлдэйн кино маань яг үндсэндээ “Язгуур” үндэсний төслийн нэг хэсэг. Энэ төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд хэд хэдэн дагуул төслүүдтэй болж бүтээгдэхүүнүүд ч гарлаа. Үүний хамгийн онцлох нь хүүхэлдэйн кино. Бид хүүхэд бүрийг үнэт зүйлээр өвлөн хөгжүүлэгч монгол хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой. Иймээс ч орчин цагийн хүүхдэд уламжлалт ёс заншил, ардын аман зохиолоо өвлүүлэх шилдэг арга бол хүүхэлдэйн кино гэдэг дүгнэлтэд хүрсэн юм.

-Язгуур хүүхэлдэйн киногоор монгол ёс заншил уламжлаас шууд сурч болно гэж ойлгох болох уу?

-Ардын аман зохиолын таван төрөл зүйлийг бид хүүхэлдэйн киноны баатруудын гол онцлох болгосон. Харин хүүхэлдэйн киноны үйл явдал ирээдүйд болх бөгөөд сүүлчийн нүүдэлчин хүү, ирээдүйн хотын охин хоёрын адал явдлаар хүүхэлдэйн кино өрнөнө. Иймээс таны хүүхэд хэрэв манай бүтээл үзэж байгаа бол ардын аман зохиолоор хүмүүжиж, монгол хүн гэх эрхэм чанараа хадгалж үлдэж чадна аа гэсэн үг.

-Мэдээж хүүхэлдэйн кино тийм амар хурдан бүтэхгүй байх. Тэгэхээр санхүү төсвөөхэрхэн босгов?

-Далаас ерээд оны үед улс бодлогын хүрээнд хүүхдүүдээ хүүхэлдэйн кино хийдэг байсан. Харин одоогийн манай улсын хөгжил анимэйшнзах зээлд оролцоход хөгжлөөр хоцорсон. Санхүү мөнгө ч тэр ажиллах мэргэжлийн хүний нөөц хүчин ч хомс. Гэхдээ биднийг БСШУСЯ-ны Соёл урлагийг хөгжүүлэх сангаас эхний ангийг хийх санхүүжилтийг өгсөн. Цаашид бидний энэ ажлыг ойлгож, дэмжих хүмүүс гарч ирэх байх гэж бодож байгаа.

-Таны ажлын өрөөнд орж ирээд “Хүүхдийн хамгаалагч сахиус Явуубаатар” гэх үг их содон санагдлаа. Энэ комикны талаар мэдээлэл өгөөч.

-Тэгэлгүй яахав энэ дүр бол Язгуур хүүхэлдэйн киноны сүүлчийн нүүдэлчин хүүгийн хамгаалагч сахиус. Харин энэ комик номонд түүний түүх өрнөж байгаа.Явуу баатар маань Хөвсгөл нуурын ёроолд амь үрэгдсэн Далай ээжийн ганц хүү. Сул дорой байдлаасаа болж ээжийгээ алдсан түүнд лусын дагина шидэт хүч өгдөг. Ингэснээр Явуу маань биеэ хамгаалж чадахгүй бяцхан хүүхдүүдийг хамгаалдаг баатар болж байгаа юм. Нэг үгээр бид зориудаар "Үндэсний баатар"-ыг бий болгож байгаа юм.

-Тэгэхээр бусад дүрүүдээр ч гэсэн комик гарна гэсэн үг үү?

-Байж болно. Бид олонд танигдах тусам бидний хүүхэлдэйн кино бүтэх санхүү босох учир гол дүрийн баатруудаар үргэлжлүүлэх юмуу энэ комик номны дараагийн цувралыг бүтээнэ дээ.

-Комик номыг харлаа хамгийн арын хуудсанд нь нэг сургалтын урилга байх юм. Энэ ч мөн адил “Язгуур” төслийнх үү?

-Мэдээж. Энэ бол “Язгуур“ сургалт хүмүүжлийн хөтөлбөр. Бид комик худалдан авсан хүн бүр гэр бүлээрээ суух үнэ төлбөргүй сургалтын эрх өгч байгаа. Гэхдээ заавал гэр бүлээрээ суугаасай гэж хүсэж байна.

-Яагаад заавал гэр бүлээрээ суух ёстой гэж?

-Өнөөдрийн нийгэмд 30 настай ааваас “Аавын биед газар үз, Агтны биед газар үз” хэлцийг асуухад  аавыгаа байхад хүнтэй танилц, морь байхад нь газар үз гэж маш энгийн бөгөөд шууд утгаар нь тайларлаж байна. Энэ бол эмгэнэл. Тангадын Галсан гуайтай уулзахад нэг үгэнд наад зах нь долоон утга бий. Гэтэл өнөөдөр орчин цагийн залуус хэдэн утга мэдэж байна вэ гэж асууж байна.  Энэ нь биднийг хэт өнгөн тал дээр анхаарч, материаллаг зүйлийг анхаарч амьдраад байгааг харуулж байгаа юм. Бидний өвөг дээдсийн философи хаачсан бэ? энэ бидэнд дутагдаад байгаа учир эцэг эх лүү заавал чиглүүлж өгч байна.

-Нэг хэсэг монголоор сайн ярьж чадахгүй хүүхдийн бичлэг явсан шүү дээ. Ингээд бодохоор танайх энэ хөтөлбөрөө төлбөртэй гадаад хөтөлбөртэй сургуулиудад хэрэгтэй биш гэж үү?

-Мэдээж. Энэ бол даяаршлын хамгийн эмзэг сэдвүүдийн нэг. Би Америк сургууль дээр очлоо. Тэр орчинд бүх хүүхдүүд англиар ярьж байна. Харамсалтай нь тэнд хүүхдүүдтэй монголоор ярилцахад яг гадаадад хүн монголоор ярьж сурч байгаа мэт хэлний бэрхшээлтэй байна. Тэнд сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ дэлхийн хэлээр ярьж буй мундаг хүн болж байгаа гэж боддог. Гэхдээ бид нөгөө талаа орхигдуулаад монгол хэл дархлаа, монгол хүн байх суурь дархлааг алдаад байна. Нэг үгээр бид МОНГОЛД АМЬДРААД БАЙГАА ГАДААД ХҮН БОЛООД БАЙНА.

-Одоо “Шарк танк”-ыг мэдэхгүй хүн гэж үгүй шүү дээ. Яагаад энэ нэвтрүүлэгт оролцож болохгүй гэж.

-“Шарк танк”-д оролцох боломж бий. Гэхдээ манай төсөл шиг нийгмийн юмуу контентын төсөлд санхүүжилт өгнө гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ бид үзээд алдахад харамсах юмгүй олонд танигдах ч давуу талтай.

-Анишэйшн хэдий манайд хөгжөөгүй байгаа ч ер нь дэлхийн зах зээлд хаагуур яваа вэ?

-Контентийн бизнес уул уурхайн салбараас дээгүүрт тавигдаж байгаа шүү дээ. Жишээ нь 1994 онд “Араатны хаан Арслан” нэг ангит хүүхэлдэйн киног 45 сая ам.доллараар 800 хүн бүтээсэн байдаг. Одоо ч гэсэн энэ хүүхэлдэйн кино бидний сэтгэлд хадаатай гайхалтай контент байсаар л байна. Гэтэл бид одоо техник технологи хөгжсөн үед уламжлалаа хадгалсан бүтээл хийх гэж байн. Магадгүй биднийг дэмжих хүмүүс олон байвал илүү хялбар бүтэх байх.

-Танай дүрүүдтэй бүтээл гарсан байна. Эдгээрийг танилцуулаач?

-Язгуур үндэсний төслийг "Язгуур контент" хэрэгжүүлж байгаа. Эдгээр рубик шоо, эвлүүлдэг тоглоом нь хүүхдийн анхаарал болон сэтгэхүй хөгжүүлэх зориулалттай. Жишээлбэл: Рубик шоо цулгуй өнгө бус өөр өнгө дүрүүдтэй учир илүү хүнд хэлбэрийнх. Харин пазл тоглоом хүүхдийн анхаарлыг сайжруулахад маш чухал нөлөө үзүүлдэг. Тоо ширхэгээсээ хамаараад нас насны онцлогт тохирсон байдаг. Мөн онцлоход пазл маань эсгий болон магнет учир олон зориулалтаар ашиглаж болно. Шагай орхиж тоглох эсвэл хөргөгч төмөр эд зүйлд наах гэх мэт.

-Бидэндтэй цаг гаргаж ярилцсан таньд баярлалаа. Дэлхийд танигдсан монгол баатарыг бий болгоорой гэж ерөөе.

-Баярлалаа, Ерөөл бат оршиг. 

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-27 17:50

Mongol ulamjlal zanshlaa uran buteeleer damjuulan xuuxed bagachuudad tugeej baigaa erxem tand ulam olon buteel tuurvij xuuxed bagachuudiig bayasagaj yavaxiig xusie

Зочин
Зочин
2022-02-15 19:10

1

Зочин
Зочин
2022-02-15 19:12
Reply to  Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button