ДЭЛХИЙ

АНУ-ын тагнуулын дарга: БНХАУ нь эрх чөлөөнд нүүрлэсэн хамгийн ТОМ АЮУЛ

АНУ-ын тагнуулын албаны дарга Жон Ратклифф БНХАУ-г Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш “эрх чөлөө, ардчилалд нүүрлэсэн хамгийн том аюул” хэмээжээ. Тэрээр “Wall Street Journal”-д бичсэн захидалдаа “Тагнуулын мэдээлэл илт байна. Бээжин АНУ болон дэлхийн бусад орныг эдийн засаг, технологи, цэргийн хүчээрээ захирах санаатай байгаа” гэсэн байна.

Хятадын эдийн засгийн тагнуулын үйл “хулгайлах, хуулбарлах, тэгээд хуулбараараа жинхэнийг солих” гэсэн гурван шаттай явагддаг. Гол стратеги нь Хятад Америк компаний оюуны өмчийг хулгайлж дуураймал бүтээгдхүүн хийж дэлхийн зах зээлд АНУ-ын компаниудыг орлох явдал.

Мөн БНХАУ, АНУ-ын цэргийн технологийг хулгайлж өөрсдийн зэвсэгт хүчнийг хурдтайгаар сайжруулсан хэмээн ноён Ратклифф нэмж хэлжээ.

Ратклифф БНХАУ-ын Засгийн газрыг “биологийн хувьд чадавхи сайтай цэрэг гаргаж авах зорилгоор хүн дээр туршилт хийж байсан” хэмээсэн боловч үүн дээр илүү мэдээлэл өгөөгүй байна.

Трампын засаглал өчигдөр (2020.12.03) Хятадын Коммунист Намын гишүүд, тэдний ар гэрийн хүмүүс авах АНУ-ын визны хугацааг 10 жил байсныг нэг сар болгож багасгасан аж.

Эх сурвалж: Guardian

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button