НИЙГЭМ

Сэлэнгэ, Замын-Үүдэд тус бүр дөрөв, Улаанбаатарт гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 20220 хүнд шинжилгээ хийлээ. Үүний 800 гаруй хавьтлын хяналтын шинжилгээ. Коронавирусийн тохиолдол 11-ээр нэмэгдлээ. Сэлэнгэд дөрөв, Дорноговь аймгийн Замын-Үүдэд дөрөв, Улаанбаатарт гурван хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатарт илэрсэн гурван тохиолдлын хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Нэг нь автобусны жолоочийн ойрын хавьтлын хариу нь эерэг нь гарлаа” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button