Нийгмийн

Хан-уул дүүрэгт нөөцийн махны худалдаа хэвийн үргэлжилж байна

УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас /2020.11.15/ өдрөөс эхлэн нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.  

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт- Ухаа спорт цогцолбор” төвийн гадна талбай болон  20 дугаар хороонд байрлах “Лавай худалдааны төв”-д нөөцийн махыг худалдаалагдаж буй.

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн байдлаар дүүргийн хэмжээнд 8.9 тонн нөөцийн махыг иргэдэд худалдаалсан бөгөөд “Лавай худалдааны төв” дахь нөөцийн мах худалдаа /2020.11.16/-ны өдрийн 14:00 цагт худалдаалж дууссан байна.

Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын 1.5 метрийн зай барьж байгаа эсэх, иргэд маск зүүж үйчлүүлж байгаа байдалд дүүргийн мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

Нөөцийн махны худалдаа дээрх байршуулаадаар 11:00 – 16:00 цагийн хооронд худалдаалагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button