НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛҮЙЛДВЭРЛЭГЧ

СУРВАЛЖИЛГА: Хөл хорионд эхлүүлсэн бизнесээ мөрөөдлийнхөө “гүүр” болгох БҮСГҮЙ

Э.Алтанцэнгэл гэх энэ бүсгүй 2011 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд энэ мэргэжлээр цаашид ажиллахгүй, хэн хүссэн бүхний хийдэг ажил биш гэдгийг ойлгожээ. Цаг наргүй, цалин багатай энэ ажлыг насаараа хийгээд явна гэхэд түүний санаанд багтаагүй гэх. Тиймдээ ч сургуулиа төгсөөд “Мобиком” корпорацид теллерээр ажилд орж, таван жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллажээ.

Ингээд эмэгтэй хүн бүрийн хүслэн болсон тэр л жамаар хань ижил, үр хүүхэдтэй болж, уртаас урт гэрийн “амралтад” суусан байна. Тэрбээр “Хоёр жилийн зайтай төрж, хүү, охинтой болсон. Гэртээ яг дөрвөн жил сууж байна. Эхэндээ гэртээ суугаад хүүхдээ харах сайхан амралт мэт санагдаж байсан ч олон жил суугаад ирэхээр өөрийгөө ч танихаа больж, зэвэрч эхэлдэг юм билээ” хэмээсэн юм.

Харин одоо энэ бүсгүй өөрийнхөө хийх дуртай, хийх ёстой зүйлийг олж авч чаджээ. Түүний цаашид бизнес болгож, өргөжүүлэхийг мөрөөдөж яваа бяцхан урлангийнх нь эхлэл шинэ жилийн сэдэвт дэр. Дэр урлалаа тэрбээр “Агар кидс” гэж нэрлэжээ. “Агар” гэдэг нэрний тухайд түүний охины нэр. Охиноо уулзсан хүн болгондоо анхилам үнэр шиг сайхан сэтгэгдэл үлдээдэг хүн болоорой гээд Агар гэж нэрлэсэн хэмээн ярьдаг гэнэ. Охиныхоо нэрээр ийн нэрлэсэн нь ч ийм утгатай. Тиймээс хийсэн бүтээлүүд нь хүмүүсийн гар дээр очихдоо баяр хөөр, сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлж байгаасай гэж хүссэн аж. Дэр гэдэг тийм чухал хэрэгцээ биш юм шиг боловч хэрэглэхэд нэг их гоё аз жаргал мэдрүүлдэг тийм зүйлс юм. Тэр хүсэл нь ч түүний эхний ажлаас биелэж эхэлсэнд тэрбээр маш их баяртай байна.

Тэрбээр “Охины минь нэр гарах учраас аль ч талаараа чанартай гоё зүйл хийхийг маш их хичээж байгаа. Тийм болохоор чанартай үнэтэй материал сонгож авсан чинь эхний ажил туршлагагүйтээд үнийн тооцоогоо жаахан буруу хийчихсэн. Гэхдээ ашиг гэхээс илүү хүмүүсээс ирж байгаа эерэг гоё сэтгэгдлүүд нь миний сэтгэлийг дүүргэчихсэн” хэмээх түүний сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна.

-Сэтгүүлч мэргэжилтэй, мобиком компанид ажиллаж байсан хүн дэр урлаж эхэлсэн гэхээр их сонирхолтой байна. Ийм санаа хэрхэн төрөв?

-Би бага байхаасаа загвар, оёдол эсгүүр, гараараа янз бүрийн зүйл хийх сонирхолтой байсан. Дотор минь тийм зүйл хийх хүсэл байсаар ирсэн. Өмнө нь ажил хийж байхдаа хүүхэдтэй болоод гэртээ дикритээ аваад суухаараа л хийж эхэлнэ дээ гэж боддог байлаа. Гэтэл хүүхэдтэй болсон чинь юун гэртээ юм хийх. Гэртээ хүүхээ харж, асрах чинь тийм ч амар зүйл биш гэдгийг ойлгосон. Хийе гэж бодож байсан бүх зүйл хаягдсан.Тэгээд сүүлдээ хоёр ч хүүхэдтэй болсон. Одоо харин хүүхдүүд маань 2 болон 4 настай. Овоо болж л байна. Тийм учраас бодож явснаа хийе гэж эрс шийдсэн. Уг нь нэг найзтайгаа хамтарч хийе гэж шидээд эхлэх гэсэн боловч нэг  л болж өгдөггүй. Бид хоёрын боломж таардаггүй. Сүүлдээ ганцаараа хийж эхлэхээр шийдсэн.  

-Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа орлогогүй ээжүүдэд ийм зоригтой шийдвэр гаргах амаргүй байх шүү?

-Тийм ээ. Эхэндээ хүүхдийн хувцас ч юм уу хийе гэж бодоод судалж эхэлсэн. Гэтэл манай Монголд хүүхдийн хөөрхөн хувцас хийдэг ээжүүдийн урлангууд зөндөө болсон юм байна. Тэгээд хүний хийгээгүй өөр зүйл юу байна гэж бодсоны эцэст янз бүрийн зурган чимэглэлтэй дэр хийе гэж шийдсэн. Гэртээ цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн орлоготой байсан би чинь энд тэндээс, нөхрөөөө туслалцаа аваад цөөхөн хэдэн материал аваад эхлээд өөртөө хийж үеье гэж бодсон. Тэгээд шинэ жилийн сэдэвт зурагтай дэр хийе гээд хийгээд эхэлж байтал коронавирус дотооддоо алдаад карантилчихсан. Тэгээд эхэлж хийсэн цөөхөн хэдэн дэртэйгээ үлдсэн. Бараа материалын дэлгүүрүүд ч хаагдчихсан.

-Тэгээд яасан бэ?

-Тэгээд өөрт байгаа хэдэн дэрэндээ нэг их итгэлгүй байж байтал нэг удаа санаандгүй фэйбүүзийн нэг группт орчихсон. Тэр нь хүмүүс юу хийхээрээ стрессгүй байдаг вэ гэдэг талаараа ярилцдаг групп байсан л даа. Хүмүүс ч их гоё гоё юм хийдэг юм байна. Тэгээд санаанд ч үгүй би хийсэн юмнуудаа оруулчихъя гээд дэрнүүдийнхээ зургаар пост оруулсан. Гэтэл гайхалтай нь маш олон хүн намайг дэмжиж, ямар гоё юм хийдэг юм бэ гэж урам өгсөн. Тэгээд л урамшсан би чинь бараа материалын дэлгүүрүүдтэй холбогдоод гуйж байгаад бараа материалаа татсан. Хүмүүс чатаар баахан захиалга өгөөд эхэлсэн. Маш гоё. Тэгээд л 12-р сарын нэгнээс дэрээ албан ёсоор хийж эхэлсэн дээ.

-Олон захиалга авч байна уу?

-HD монгол телевизийн өглөө хөтөлбөрөөс над руу холбогдоод хийдэг зүйлсийнхээ талаар манайд яриа өгөөч гэсэн. Би бүр өөртөө итгэхгүй маш их баярласан шүү. Ингээд тэр нэвтрүүлэгт ороод, 12 сарын 01-нд намайг албан ёсоор дэрээ хийж эхлэх өдөр олон нийтэд цацагдсан нь маш бэлэгшээлтэй байсан. Тэгээд урамшаад  олон ч захиалга авсан. Фэйж хуудас маань хөөрхөн лайктай болчихсон. Гэртээ хоёр хүүхдээ харах завсраар бизнес эхлүүлж байгаа надад энэ амжилт маш чамлахааргүй санагдаж байгаа. Интернет, инстаграм гээд хаа сайгүй судалж, ухаж санаа олно. Тэгээд хийх явцдаа өөрөө өөрчлөөд явчихдаг даа бараг.

-Дэр худалдаж авсан хүмүүсийн сэтгэгдэл ямар байгаа вэ?

-Ерөөсөө миний бодож байгаагүй хариу үйлдэл үзүүлж байна. Авсан хүн бүр сэтгэгдлээ хэлж байсан. Санаснаас ч гоё юм байна гээд л. Одоохондоо сөрөг сэтгэгдэл аваагүй л байна. Сэтгэл ханамжтай байгаа шүү.

-Гэр бүлийн хүн тань хэр их дэмжиж байгаа вэ?

-Эхэндээ ч жаахан дургүй байсан. Сүүлдээ захиалга орж ирээд байхаад намайг дэмжээд, тусалж эхэлсэн. Хүргэлтэд явна. Дэрний дүүргэлт хийдэг материал их овор ихтэй. Том том шуудайтай байдаг. Гэтэл хөл хориод машин QR кодгүй гээд явуулдаггүй. Тэгээд автобусаар явах ч хэцүү. Гэтэл манай нөхөр том шуудай дүүрэн дүүргэлтийн материал үүрч алхаж явсаар байж авч ирж өгсөн. Орж ирэхэд нь подволк нь хүртэл хөлөрчихсөн. Ёстой миний төлөө явсан байгаа биз дээ. Хүмүүс намайг хог түүдэг хүн гэж харсан байх аа гээд инээгээд байсан. Ёстой хөөрхөн. Гэрээсээ гарч чадахгүй учраас зургийг нь өгөөд материалын дэлгүүр рүү явуулчихна. Тэгээд материал авч ирнэ. Ямар ч цалингүй шүү дээ.

-Шинэ жил дууслаа. Одоо цагаан сарын холбогдолтой, сэдэвтэй дэр хийнэ биз дээ?

-Тийм бодол байгаа. Бодсон юм ер нь их байна. Зөвхөн дэр гэхгүйгээр хүүхдийн чиглэлийн бараанууд хийнэ гэж бодож байна. Дэрнээс гадна цагаан сарын гоё гоё бэлэг хийж өгөөч гэсэн захиалга ирээд л байгаа. Хүний дуртай юм гэдэг ямар ч стрессгүй гоё байдаг юм билээ. Захилга аваад юмаа хийхээр огт ядрахгүй. Шөнөжин сууж хийж байснаа дуусаад ядарснаа мэднэ. Өөрийн дуртай ажлаа сонгож ав. Тэгвэл амьдралдаа нэг ч хоног ажиллахгүй байгаа гэсэн үг байдаг шүү дээ. Цаашид үүнийгээ бизнес болгож өргөжүүлэх юмсан гэсэн мөрөөдөл байна аа. Ер нь фэйшн талын юм заавал хийнэ гэж бодож байгаа.

-Таны мөрөөдөл юу вэ. Мөрөөдлийхөө төлөө одоо зүтгэж байгаа тань гайхалтай?

 -“UBS” дээр “Гэртээ харих зам” гээд нэвтрүүлэг гардаг байсан. Тэр нэвтрүүлэгт оюутан байхдаа очиж нэг өдөр ажиллаж байсан. Асрамжийн газарт байдаг жаахан жаахан хүүхдүүд оролцож байсан.  Одоо бодоход манай хоёр хүүхдээс жаахан байж маш их санаатай, зэвүүн ч гэмээр хүүхдээс гарамгүй үг, үйлдэл гарч байсан. Тэр үед маш их гайхаж, балмагдаж байсан. Тэр хүүхдүүд томрох тусам л эвгүй характертай хүмүүс болно шүү дээ. Тиймээс хүүхдийн хүмүүжилд анхаардаг ямар нэг зүйл хийх юмсан гэж бодож мөрөөдөж явдаг байсан. Хэтдээ миний мөрөөдөл биелэх байх аа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Nasaaraa tsalin bagatai ajil hiine gen vv? Tsalindaa gol ni bish l dee. Hamt olontoi baih gedeg yumiig yugaar ch orluulashgvi. Uuriin gesen tsalin emegtei hvnd mash chuhal

  2. Hamt olongui hun bish l bnda kk, dikritniihee hugatsaand hiij ehelj bgan bn gj oilgoloo. Tsaashda ajliinha hajuugaar bas uur hamt olon burduuleed ywchihiin bishu barag.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button