НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

МАРТАЖ БОЛОХГҮЙ СЭДЭВ: Япон эрдэмтдийн МОНГОЛ ХЭЛНИЙ асуудлаарх байр суурь

Өнгөрөгч 2020 онд өрнөсөн нэг томоохон үйл явдал бол ӨМӨЗО-д болсон монгол хэл, бичгийн асуудал билээ. Өвөр монголын Түнляо хотын бага, дунд сургуульд монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах, цаашлаад түүх, улс төр тэргүүтэй хэд хэдэн хичээлийг хятад хэлээр орох шийдвэр гарсныг уншигчид санаж буй. Хэдийгээр хоёр Монголд сэдэв хүчтэй хэлэлцэгдэж байсан ч коронавирусийн халдварыг ар монголчууд дотроо алдсанаар мартагдан, дарагдлаа.

Хятад гүрний хэлний бодлогод энэ хугацаанд өчүүхэн ч өөрчлөлт ороогүй, бидний нэгэн соёл тээгчдийн үр сад хятад хэлийг эх хэлээ болгон заалгах нөхцөл хэвээр буй. 

Үйл явдал ид өрнөж байхад бид Монгол судлаач Япон эрдэмтэдтэй холбогдон, уг асуудлаарх тэдний байр суурийг бичүүлж авсан юм. Үүний өмнө нэрээ нууцлахыг хүссэн хоёр эрдэмтний бичвэрийг нийтэлсэн. Харин энэ удаад хэл бичгийн асуудлыг мартаж үл болох хэмээгээд дараагийн хоёр япон эрдэмтний тэрлэн илгээсэн бичвэрийг хүргэе.

Бичвэрийг монгол хэлнээ дуун хөрвүүлж гүнээ туслалцаа үзүүлсэн Л.Адъяасүрэнд талархал илэрхийлье.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Япон Монгол Нийгэмлэгийн ерөнхийлөгч Күбота Шинъичи

Өвөр Монголын Өөртөө Засах Оронд
монгол хэлний боловсролыг хориглох болсон тухай

Энэ намраас БНХАУ-ын ӨМӨЗО-ы үндэстний боловсролын салбарт түгшүүрт өөрчлөлт гарах гэж буй тухай, өдий хүртэл Өөртөө Засах Орны Үндэстний Сурган Хүмүүжлийн Хуульд тодорхой тусгагдан хэрэгжиж байсан монгол хэлний боловсролыг дунд сургуулиас эхлэн бүрэн зогсоох тухай дотоод зарлиг бичиг гарсан гэж дуулав. Мөн энэ бичгийг Өвөр Монгол дундаа монгол хэлний боловсролыг түлхүү хөгжүүлж ирсэн түүхтэй, монголчууд олноор амьдран суудаг Зүүн бүсийн Түнляо газар оронд хандан гаргасан гэж байна.

Аливаа хэлээр эзэмших боловсролыг халахын тулд улс төрийн, соёлын, эдийн засгийн ноцтой шалтгаан хэрэгтэй. Гэтэл энэ удаагийн шийдвэрийн шалтгааныг “Шинжлэх ухааны үүднээс хятад хэл бол илүү дэвшилтэт хэл” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Энэ шалтгааны үндэслэл, цаашлаад шийдвэрийн үндэслэлийг тодорхой болгохгүйгээр нэг талын өрөөсгөл үзэлд тулгуурлан хэлийг сайн, муу, хоцрогдмол, дэвшилтэт гэх мэтээр дүгнэх нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үндэстэн ястныг хоморголон устгах зэрэг хүн төрөлхтний өдий хүртэл үйлдэж ирсэн нүгэлт түүхийг давтахад хүргэнэ. Түүнчлэн, энэ дурдсан шалтгаан нь албан ёсны монгол хэлтэй Монгол улс, монгол хэлээр ярьдаг бүх үндэстэн ястан, монгол хэл, уран зохиол, түүх соёлыг сурч, судалж буй дэлхий дахины үй олон хүмүүс хүлээн зөвшөөрөх хэмжээний шалтгаан байж хэрхэвч чадахгүй.     

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Түүхийн үүднээс дүгнэхэд, БНХАУ-ыг байгуулах үед олон үндэстнийг нэгтгэх их бодлогын хүрээнд үндэстэн бүрийн өөрийн боловсролыг хүлээн зөвшөөрсөн нь ӨМӨЗО-ы Үндэстний Сурган Хүмүүжлийн Хуулиар баталгаажсан бөгөөд энэ нь мартаж болохгүй баримт, факт юм. Тиймээс, өөртөө засах орны монгол хэлний боловсролыг халж хятад хэлээр орлуулахын тулд Үндсэн Хуулийг өөрчлөх хэмжээний үндэслэл хэрэгтэй бөгөөд, яваандаа Үндсэн Хуулийг өөрчлөх зэрэг хууль эрх зүйн талын арга хэмжээ авах болов уу. Гэвч өөрийн хэлэнд тулгуурлах үндэстний боловсролыг бусад өөртөө засах орноос эн түрүүнд баталж, боловсруулж, хэрэгжүүлж ирсэн Өвөр Монголын хэл шинжээч эрдэмтэд, эх монгол хэлнийхээ боловсролыг хөгжүүлсэн багш, сурган хүмүүжүүлэгч, судлаач нарын судалгааны үр дүн хийгээд хувь нэмэр, бахархал, нөр их хөдөлмөрийн түүхийг үл тоох аргагүй бус уу?

Сүүлийн жилүүдэд хот суурин газар амьдарч буй монголчууд төдийгүй хөдөө орон нутагт амьдрах монголчуудын дунд ч хятад хэл эзэмших хэрэгцээ нэмэгдсэн учир яваандаа монгол хэлээр ярьж чадах хүний тоо багасах биш байгаа гэж өвөр монголчууд тувт санаа зовж, түгшиж байсан билээ. Их дээд боловсрол эзэмшин Хятад улсын төвшинд, цаашлаад дэлхийн төвшинд гарч, хүчээ сорин хүслээ биелүүлэхийн тулд хятад хэл сурах зайлшгүй шаардлага байна. Тийм учир амьдралын төлөө, амьдрах боломж олохын төлөө хүссэн хүсээгүй хэн ч болов хятад хэл сурах хэрэгцээ хэдийн бүрдсэн гэж болно. Байдал ийм хэцүү байтал сургуулийн суурь боловсролыг хятад хэл рүү шилжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлж эхэлбэл, монгол хэлээр ярих хүмүүсийн тоо улам багасах нь ойлгомжтой.

IT хөгжсөн ирээдүйн нийгэмд хэрэгжих үндэстний шинэ боловсролыг бүтээхийн тулд түргэн гаргасан энэ түүхий шийдвэрийг олон нийтэд хүчээр тулгах нь Хонконгийн асуудал, бусад үндэстний өөртөө засах орны асуудлыг бодсон ч хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Үндэстний өөртөө засах эрх хийгээд коммунист намын дарангуйлал гэх зөрчлийг даван туулсан Мао Цзедун, Улаанхүү хоёрын ухааныг эргэн санах ёстой болов уу.

2020 оны наймдугаар сарын 24


Хоккайдо Их Сургуулийн Слав-Еврази судлалын төвийн судлаач Ю. Арай

Өвөр монголын хэлний боловсролын тухай ярихад юуны түрүүнд хэлний эрхийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Хэл гэдэг “хүнээс гадуур оршдог” учир хэл сонгох, эзэмших эрхийн асуудал чухлаар тавигдана. Жишээ нь, монгол, япон гэр бүлд төрж өссөн бүх хүүхэд аяндаа монгол, япон хэлтэй болохгүй. Үүнийг гадаадад балчир хүүхдүүдтэй амьдарч үзсэн хүн бүр мэднэ. Цаанаас өгөгдөөгүй учир хэлийг заавал сурах хэрэгтэй. Сурах сурахдаа сайн сурсан байх нь чухал. Хүүхдийн хэл яриа бүрэн хөгжөөгүй, баяжаагүй байдаг учир энгийн ярианаас илүү төвшинд эх хэлээ сурч эзэмших шаардлага тавигдана. Үүний тулд сургаж эзэмшүүлэх хэрэгтэй бөгөөд өдий хүртэл Өвөр монголд сургалтын боломж, тогтолцоо нь (хэдий хавчигдан боогдож байсан ч гэлээ) байсан билээ. Монгол бичгээр суурь боловсрол төдийгүй дээд боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хамгаалж байсныг үгүй болгоно гэдэг монгол үндэстний хувьд асар том гарз бөгөөд байж болшгүй хэрцгий хэрэг юм.

Мөн монгол боловч монгол хэлээ мэдэхгүй байна гэдэг, япон боловч япон хэлээ мэдэхгүй байна гэдэг хүүхдийн identity-д маш сөргөөр нөлөөлдөг. Тэр гашуун зовлонг эх хэлээ эзэмшиж чадаагүй, эх хэлээ алдсан хүн л мэднэ. Хэлний хязгаар бол бодохын хязгаар. Эх хэлээ сайн эзэмшээгүй хүний хувьд, сурах боловсрох боломж төдий чинээ хорогдоно. Нөгөө талаас, хүн бүрд тухайн амьдарч буй нийгэм орчноосоо хэрэгтэй мэдээ, мэдээллийг олж авах хэрэгцээ бий. Тиймээс Өвөр монголчууд хүссэн хүсээгүй хятад хэл эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, хэлний identity-ийг тодорхойлох монгол хэл, гадуур хэрэглэх хятад хэл хоёрын аль аль нь хэрэгтэй. Монгол хэлээ алдвал монгол хүний identity, үндэс угсаагаа алдана. Хятад хэл мэдэхгүй бол Хятадын нийгэмд амьдарч үл чадна. Хятад хэлийг амьдарч буй орчноосоо сурч болно, харин үндэсний цөөнхийн хувьд монгол хэл, бичгийг сургуулийн боловсролоор дамжуулан эзэмшихээс өөр замгүй. Тэр замыг нь хааж боогдуулна гэдэг үндэсний цөөнхийн хувьд нөхөж баршгүй хохирол учир үндэсний цөөнхийн эсрэг бодлого гэхээс өөр үг алга.

Өвөр монголчууд монгол бичгээ алдвал бүх монголчуудын хувьд бичиг үсгийн түүхэн хэлхээ холбоогоо алдах аюул нүүрлэнэ. Учир нь өдий хүртэлх монголчуудын түүхэн эх сурвалж, чухал баримт, ном боть бүгд монгол бичгээр бичигдсэн болно. Кирилл үсгээр буулгасан байдаг ч тодорхой хэмжээний өөрчлөлт, засвар оруулж байж орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлдэг учир монгол бичгээр уншихаас өөр болох нь гарцаагүй.

Монгол улс кирилл үсгээ халж монгол бичиг рүү шилжихийг төлөвлөж байгаа нь сайн хэрэг боловч, зөв бичих дүрмийн асуудлаас эхлэн кирилл үсэгт шилжсэн байдал ямар байгааг харахад, мөн 90-ээд онд монгол бичигт шилжих оролдлого юугаар дууссаныг бодоход яарахгүй байх нь дээр болов уу. Эдүгээ Монгол улс 100% бичиг үсэг тайлагдсан байна. Энэ байдлаа алдахгүйн тулд, мөн аливаа сөрөг нөлөөнөөс зайлсхийхийн тулд өөрчлөлт, шилжилтийг удаан хугацаанд маш бодлоготой, нарийн төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодогдоно. Эс бөгөөс аль нь ч үгүй үлдэж мэднэ. Даанч ажиглаж байхад монголчууд хорь, гуч, дөчийн жилийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхдээ мааруухан, өөрийн ажиллаж амьдарч буй үедээ л өөрчлөлт гаргах сонирхолтой улс олон байдаг мэт санагдана.


ӨМНӨХ КОНТЕНТУУД:

МОНГОЛ СУДЛААЧИД: Одоо яах аргагүй аюул дөхөж буйг мэдэрч байна

Энд дарж уншина уу.


М.Нандин: Та нар өвөр монголчууддаа ХАЙРТАЙ ЮМ БАЙНА, ганцхан энэ л хангалттай

Энд дарж уншина уу.


БАРИМТ: Өвөр монголд хятад хэлийг ЭХ ХЭЛ болгон зааж, сургалтын ахицыг ӨДӨР БҮР тайлагнана

Энд дарж уншина уу.


Өвөрлөгч Б.Болд: Хэрэв ҮНЭН БОЛ монгол хүүхдүүд 10-20 жилийн дараа МОНГОЛООР ярьж чадахаа болино

Энд дарж уншина уу.


Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-02 11:30

Монгол улс хасгуудын даварсан үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй.хэлийн нь хориглоогүй байт�##� монгол улсын хуулийг зөрчиж нэрийг хөсгөөр нэрлэж байгааг зогсоо.удахгүй Казакстаны харъяат гэж солиорно шүү.

монгол
монгол
2021-01-02 23:56
Reply to  Иргэн

Зарим Казахстанд очдог л биз дээ. Яадаг юм бэ, очиж л байг л дээ. Манай Үндсэн хуулиар Монгол улсын иргэн оршин суух эрхтэй шүү дээ.

Зочин
Зочин
2021-01-02 12:51
Reply to  Иргэн

Тэнэг вэ

Зочин
Зочин
2021-01-02 12:52
Reply to  Зочин

Дээр казахуудын тухай бичсэн хүн

1234567890
1234567890
2021-01-02 19:32

Манай улс БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнээс хамаар�##�тай болж байна. Ямар нэгэн юм хийхгүй бол Монгол улс хятадын бас нэг дагуул улс болж мэдэн шүү

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-01-03 00:06

Бидний зохиолоо бичдэг монгол хэлийг захаас нь хөнөөж байхад Монголын зохиолчид ус б�##�гачихсан мэт хар цагаан дуугүй байгааг хараад үзэг нэгт нөхөд минь даанч яав даа. Эх хэлэндээ ийм элэг буруутай, хулчгар аймхай, билбүүр долигонуур байх гэж дээ, хэмээн гутарч гонсойж, арга барагдах юм даа. Манайх чинь аэдэн зуун зохиолчтой гэдэг биш бил үү? Тэр олон зохиолч хаана байна вэ? Аа уу! !!!!!

irgen
irgen
2021-01-04 16:10

Tenegch bish dee ho. Unen l ym bichij bn. Hediigeer mongold amidarch bgaach kazakuud hezeech eh ornoo gesen setgeleer handdaggui, hediid ch urvaj sharvahad belen humuus baidag. Olon kazakuudtai hamt ajillaj amidarch uzeegui humuus olon ym yarij kazakuudiig omoorch medemhiireh hereggui baih shuu. Ovor mongold mongol bichgee hetegledegch yamar neg zuil deer zaaval hyatad hanz, mongol bichgiig hamtad n heregledeg. Getel ta nar ter baynulgiid ochood uzeerei, gadaadad bgaa ym shig l, buh gudamj, uul us, hayg bairshlaa kazakaar bichij temdeglesen bgaa. Ene bol bodoh l zuiliin neg shuu.

Холбоотой мэдээ

Back to top button