СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Д.Шагдарсүрэн: Газар хөдлөлт болох гэж буйг амьтдын үйл хөдлөлөөр мэдэж болно

Уржигдар /2020.01.12/ өглөө үүрийн 05:32 минутын үед Хөвсгөл аймагт 6.5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл Улаанбаатар хот, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгуудад хүчтэй мэдрэгдсэн тухай бид мэдээлсэн. Түүнээс хойш олон нийтийн цахим сүлжээгээр газар хөдлөлттэй холбоотой зураг, мэдээллүүд хөвөрч иргэдийг багагүй айдаст автуулаад байна.

Гэрт нь чичирхийлэл мэдрэгдэж, гэрлийн бүрхүүл, тавилга, сандал хөдлөөд ирэхээр айдаст автсан иргэд ширээний доор нуугдах, цаашлаад бага балчируудаа хувцаслаад гадаа гарч зогсох нь өөрсдийгөө аюулаас сэргийлж буй юм. Түүнчлэн тэжээвэр амьтантай айлууд үүрээр газар хөдлөхөд амьтад нь хазсан, хөлнөөс нь татаж чирсэн, тэрчлэн ширээ болон орны доогуур шигдэж нуугдсан зэрэг мэдээллүүдийг оруулсаар байгаа.

Харин малчдын хувьд бугын сүрэг, зэрлэг амьтад айлын хотонд ойртож, малтай нийлсэн тухай мэдээллийг оруулав. Бид амьтад үнэхээр гамшгийг урьдчилж мэддэг эсэх, мэдэрдэг бол ямар хариу үйлдэл үзүүлдэг талаар өмнө Нийслэлийн байгаль орчны газрын  амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар, Амьтан судлаач Батсайхан нараас тодруулахад: “Монголд ан амьтдын зан ааш, хариу үйлдлийг шинжлэх ухаанч талаас судалдаг судлаач байхгүй л болов уу. Миний эргэн тойрны судлаачдын хүрээлэлд лав тийм мэргэжилтэн байхгүй” хэмээх хариултыг өгч байв.

Харин энэ удаа уг асуудлаар Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч Д.Шагдарсүрэнтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм.

-Зэрлэг ан амьтдыг байгалийн гамшиг, газар хөдлөлтийг урьдчилж мэдэрдэг гэх юм?

-Мэдрэлгүй яахав ээ. Байгалийн амьтан учраас мэдээж мэдэрнэ шүү дээ. Зэрлэг амьтад аюулыг холоос мэдэрдэг. Харин хотон дахь айлын мал, нохой, гэрийн тэжээвэр амьтад ойртоод ирэхээр мэдэрдэг. Өөрөөр хэлбэл газар хөдлөлт ч бай, гамшгийн аюул ч бай тулсан үед нь мэдэрдэг гэсэн үг юм. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр хангай газарт буга, бор гөрөөс говь газарт аргаль, янгир зэрэг зэрлэг амьтад уулнаасаа тал газарт бууж ирж буйгаар харж болно. Энэ нь удахгүй болох аюулаас бултаж буй явдал юм.

-Цаг агаарын өөрчлөлтийг ч мөн амьтад мэдэрдэг гэж ойлгож болох уу?

-Мэдэрнэ. Гэхдээ газар хөдлөлт, цаг агаарын хувьсал хоёр нь тэс өөр процесс. Зүйрлэж болохгүй ойлголтууд юм. Газар хөдлөлт нь өөрөө геофизикийн үзэгдэл. Харин цаг бол дэлхийн агаар мандлын хөдөлгөөнтэй холбоотой.

-Ан амьтад ийм хариу үзүүлбэл ингэж байгаа гэсэн үг гэдэг ч юм уу хариу үйлдлийг шинжлэх ухааны талаас судалсан судалгаа бий юу?

-Тийм судалгаа байхгүй ээ. Ний нуугүй хэлэхэд үнэн нь л тэр. Ардын дунд л тийм яриа байдаг. Бид чинь ардын уламжлалт арга ухааныг мартаад, үзэн ядаад хогийн саванд хийчихсэн улс шүү дээ. Өнөөдөр байгалийн шинжлэх ухаан ардын арга ухааны тайлбар төдий явж байна. Ардын уламжлалт ухаан шууд алтернатив хариу гаргачихгүй. Ингэвэл тэгнэ гэсэн ухаан байхгүй. Яагаад тэгж байгаа гэдэгт тайлбар өгөөгүй гэсэн үг. Теором бол гаргалгаа шаарддаг. Харин аксиом тайлбар шаардахгүй хариуг нь өгчихдөг. Түүнтэй адил.

-Газар хөдлөлт болохыг урьдаас мэдэх боломжтой юу?

-Боломжгүй. Шинжлэх ухаанч тийм судалгаа байхгүй. Харин аюул ирэхийг урьдаас таамаглах боломжтой. Гэвч энэ аюул яг хэзээ ирэхийг тодорхой мэдэх боломжгүй. Ойртож байгааг л мэднэ. Аюул ирж байгааг амьтад бидэнд мэдэгдсээр байдаг. 12 сарын эхээр л тарвага ичээнээсээ гарчихсан явж байсан гэдэг. Аюулыг мэдэрсэн л байхгүй юу.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Тэгэхээр эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар амьтад байгалийн зөн совингоороо аюулыг мэдэрч, хариу үйлдлээрээ иргэдэд сэрэмжлүүлж байдаг аж. Бидний өвөг дээдэс магадгүй ухаалаг технологигүйгээр байгальтайгаа ойр байж, ан амьтдаа ажиглаж цаг агаар ямар байх, удахгүй ирэх гамшигт үзэгдэлд бэлддэг байсан болж таарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
plaquenil covid
plaquenil covid
2021-09-26 02:51

Clobetasol Overnight With Free Shipping Oldham

Viagra
Viagra
2021-10-29 22:08

Expiration Date On Amoxicillin

buy cialis
buy cialis
2021-11-02 04:25

cialis and blood clots

propecia fast delivery
propecia fast delivery
2021-11-02 04:49

Generic Clobetasol Where Can I Buy Quick Shipping

Viagra
Viagra
2021-11-07 22:51

Effects Of Viagra 25 Mg

buy stromectol for humans in mexico
buy stromectol for humans in mexico
2021-11-08 06:29

cheapest cialis daily price

priligy farmacias del ahorro
priligy farmacias del ahorro
2021-11-11 05:37

Pilules A Base De Plantes Pour Durer Plus Longtemps

generic prednisone for dogs
generic prednisone for dogs
2021-11-15 02:58

Cheap Effexor Online

plaquenil and covid-19
plaquenil and covid-19
2021-12-04 06:42

generico de cialis

cialis 20mg for sale
cialis 20mg for sale
2021-12-06 07:01

cialis viagra cost comparison

is plaquenil an immunosuppressant
is plaquenil an immunosuppressant
2021-12-07 09:27

Levitra And Cialis Online

best place to buy cialis online
best place to buy cialis online
2021-12-10 06:07

Comprar Cialis Online En Madrid

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x