Үйлдвэрлэгч

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн нээгдэнэ

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн маргааш буюу 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. 

Энэ үеэр төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээний талаар болон үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр шинэчлэгдэн батлагдсан хууль эрх зүйн зохицуулалтыг танилцуулах юм. Мөн 150 гаруй үйлдвэрлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулна.

Эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагаас эхлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард Засгийн газраас “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг шинэчлэн тогтоосон юм. Үүнд, мал аж ахуй, газар тариалан, машин тоног төхөөрөмж, сэлбэг эд анги,  химийн болон хуванцар бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл гэсэн нэр төрлийг шинээр нэмсэн ба бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи болон үслэг эдлэл, ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл болон эсгий, эсгий, оёмол бүтээгдэхүүн, мод, модон, сав, баглаа боодол, хүнсний болон мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн, зам, барилгын материал, өнгөт болон хар төмөрлөг бүтээгдэхүүнд хамаарах нийт 155 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулсан. Уг жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад зөвхөн дотоодын үйлдвэрлэгчийг нийлүүлэгчээр шалгаруулахаар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна.

Нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад нийлүүлэх боломжтой бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, тавигдах чанар, стандартын шаардлагын талаар болон бүтээгдэхүүндээ стандартын тохирлын гэрчилгээ хэрхэн авах, төрийн худалдан авалтад хэрхэн бэлтгэх, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох тухай зэрэг нээлттэй танилцуулга болох тул үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button