Үйлдвэрлэгч

Үйлдвэрлэгч: Монголдоо цор ганц хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Чакра” брэнд

Дэлхий нийтээрээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх болсон энэ цаг үед Монгол хөрсөндөө, Монгол хүний биеийн онцлогт тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг анхлан үйлдвэрлэсэн, одоо ч салбартаа цор ганцаар үйл ажиллагаагаа явуулж буй Худалдаа аж үйлдвэрийн гишүүн байгууллага “Чакра” брэндийн үйлдвэрийг зорьж сурвалжиллаа. 


-МОНГОЛ ОРНЫ АГУУ ИХ БАЯЛГААС БОЛОХ БҮXИЙ Л ЗҮЙЛИЙГ БОЛОВСРУУЛАХЫГ ЗОРЬДОГ-

“Чакра” брэнд нь зөвхөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн төдийгүй гоо сайхан, эрүүл мэндийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болсон ч хэдийнээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүртээд байна. Бид энэ хоёр жилийн хугацаанд нэг ч сөрөг сэтгэгдэл авч байгаагүй хэмээн тэд тодотголоо. Байгууллагын маркетинг, борлуулалтын менежер Ж.Лxамсүрэн эелдэгээр угтан авч, үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан юм.

-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар сонирхуулаач?

-“Чакра” брэнд нь 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүс тэр болгон өөрт хэрэгтэй амин дэмийг хоол хүнснээсээ  авч чаддаггүй шүү дээ.Тиймээс Монгол хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн болон самар самран бүтээгдэхүүн  зэрэг түүхий эдээр импортыг орлох, Монгол хүний биеийн онцлогт тохирсон цэвэр органик хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Чакра брэндийг үүсгэн байгуулсан. 

Манай брэнд нь одоогийн байдлаар гуч гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Тухайлбал, Монголчууд өмнө нь омега үйлдвэрлэдэггүй ч загасны тосон омегаг маш ихээр хэрэглэдэг байсан. Энэ нь монгол хүний биед зуун хувь тохирдоггүй. Учир нь бид далайн төвшнөөс 1500 метрийн өндөрт амьдардаг, тиймээс далайн доорх хүнс бидэнд тэр болгон тохироод байдаггүй байсан. Одоо манайх дөрвөн төрлийн Омега болон хүүхдийн өсөлт дэмжих олон нэр төрлийн жимсээр баялаг витаминуудыг үйлдвэрлэж байна. Монгол орны агуу их баялгаас боловсруулж болов бүxий л зүйлийг боловсруулахыг зорьдог юм. Энэ их баялаг нөөц монгол хүний биед илүү тохирдог.

-Импортын бараа бүтээгдхүүнийг орлох зорилгоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэлээ. Энэ нь тийм ч амар зүйл биш шүү дээ?

-Монгол оронд импортоор маш олон нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж ирдэг. Эдгээр нь чанарын баталгаа болон үйлдвэрлэсэн огноо, орц найрлага зэрэг нь тэр бүр тодорхой байдаггүй. Үүнийг бид орлож, үүнээс ч илүү чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр зорьж, хичээн ажиллаж байна.

-Түүхий эдээ хэрхэн, хаанаас боловсруулдаг вэ?

-Бид чанарыг эрхэмлэдэг. Тийм ч учраас эх орныхоо 21 аймгаас бүхий л түүхий эдээ шилж бараа бүтээгдэхүүндээ ашигладаг. Тухайлбал, хөвсгөлийн нэрс, сэлэнгийн аньс, Булганы могодын айраг болон саам, Өмнөговийн ингэний сүү, Алтайн барагшун гэх мэт. Манай түүхий эдийн хувьд чацарганаас бусад нь бүгд зэрлэг ургамал болон жимсээрээ боловсруулагддаг л даа. Зэрлэг гэх нэршил нь дэлхийд маш ховорт тооцогдоно. Дандаа лабораторийн аргаар тарьж боловсруулах болсон цаг үе шүү дээ.


-ЧАКРА БРЭНДИЙН ЧАЦАРГАНЫГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАДАГ-

-Чанарын шаардлагад хэрхэн нийцэж ажиллаж байна вэ? 

-Манай бүх бүтээгдэхүүн монголдоо төдийгүй Герман, Японд шинжилгээнд орсны үндсэн дээр үйлчлүүлэгчдийн гар дээр очдог. 

-Экспортын бараа бүтээгдэхүүний хувьд? 

-Чакра брэндийн чацарганыг тостой нь тоосруулан хатаагаад Японы зах зээлд гаргадаг. Дөнгөж эхэлж байгаа ч хамтын гэрээт компанитай болсон. Тэд манай компаниас түүхий эдээ авч үйлдвэрлэлдээ ашигладаг. Бусад бүтээгдхүүний хувьд шинжилгээнд ороод, цаашид экспортоор гарах ажил явагдаж байгаа. Тухайлбал барагшун болон чага мөөг зэрэг гадны орнуудад байдаггүй эх орныхоо ховор баялаг бүхий бүтээгдхүүнийг гаднын зах зээлд гаргах хүсэл, эрмэлзэлтэй байгаа. 

-Үйлчлүүлэгчдийн дунд үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байвч хэт үнэтэй, эсвэл чанарын хувьд шаардлага хангадаггүй гэх яриа их бий. Танай байгууллага энэ тал дээр ямар байр суурьтай ажилладаг вэ?

-Манайхан гадны витаминуудыг үндэсний үйлдвэрлэлтэйгээ харьцуулах гээд байдаг талтай. Гадны витаминуудын ихэнх нь гадна тал нь эмэн хэлбэртэй байдаг шүү дээ. Тэрхүү гадаргууг химийн аргаар боловсруулдаг. Манай кальц бол монгол шувууны өндөгний хальснаас гаргаж авдаг, халгай, лууван зөгийн балаар баяжуулсан байдгаараа давуу талтай. 

Харин Омеганы хувьд хуш самрын цэвэр тосыг шахаж гаргаж авдаг. Хуш самар зах зээл дээр кг нь 80-100 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Нэг кг самарнаас маш бага тос гардаг. Үүгээр нь бид омега хийдэг. Тиймээс гадны хиймэл  аргаар гаргаж авсан витаминууд шиг хямд төсөр, түүхий эд ашигладаггүй гэсэн үг. Тэр утгаараа үнийн хувьд бага зэрэг үнэтэй санагдаж магадгүй. 

Гоо сайхны бүтээгдхүүний “Галбинга” брэнд маань япон, солонгос технологиор үйлдвэрлэгддэг. Тиймээс япон солонгос маск, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг бүхий л төрлийн үйлчилгээнээс гадна тэдгээр бүтээгдэхүүнээс ч илүү үйлчилгээтэй хэмээн бардам хэлж чадна.

Манай кальцийг Японы Цукубаналис төвд хүний биед хортой 200 төрлийн бодисын шинжилгээнд ороход бүгд байхгүй буюу тэг гэх үзүүлэлттэй гарсан байдаг. 

-Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй ч үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлийг анзаараад байхнээ ихэд ам сайтай байна?

-Чакра брэндийг бүтээгдэхүүнийг нэг авсан хүн буцаад заавал худалдан авалт хийдэг юм. Өөрөө хэрэглээд зогсохгүй эргэн тойрныхоо гэр бүл, хамаатан садан, найз нөхөддөө санал болгоод, зөвлөдөг болчихсон. Бид маш олон байнгын үйлчлүүлэгчидтэй болоод амжсан шүү. Энэ хоёр жилийн хугацаанд нэг ч сөрөг сэтгэгдэл авч байсангүй. Бүхий л бүтээгдэхүүн маань үр дүн, үйлчилгээгээрээ хэрэглэгчдээ татдаг.


-ГОО САЙХНЫГ БИЛЭГДДЭГ ДОМГИЙН АМЬТАН ГАЛБИНГА-

Голден Кинг Берри ХХК-ийн хоёр жилийн ойг угтан байгуулсан нэгэн үйлдвэрлэл бол Гоо сайхан, арьс арчилгааны Галбинга косметикс юм. Тус косметикс нь одоогоор арван нэгэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг 200 гаруй болгохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Галбинга косметиксийн бүтээгдхүүний баглаа боодлын загвар хийц болон лого ихэд чамин санагдсан юм. Бүтээгдэхүүнүүдтэй нь танилцахад яг л байгалийн жимс тэр чигтээ үнэртэж байсан нь таатай мэдрэмж төрүүлж байв. Мөн сурагчдын зайлшгүй шаардлагатай нэгэн хэрэглээ болох Гар ариутгагчийн үйлдвэрлэдэгт нь ихэд олзуурхав.

-Гоо сайхан, арис арчилгааны брэндээ танилцуулаач?

-Манай байгууллага хоёр жилийнхээ ойн босгон дээр Галбинга косметикс брэндийг үүсгэн байгуулсан. Цагаан сарын дараахнаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч гэсэн мөн л хэрэглэгчдийн дунд хэдийнээ танигдчихсан. Энэ косметикс нь Япон, Солонгос технологийн дагуу эх орондоо үйлдвэрлэж буй гоо сайхны брэнд юм. Одоогийн байдлаар арван нэгэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. Үүнд зургаан төрлийн цаасан маск, хоёр төрлийн угаадаг гелэн маск, гар ариутгагч гель, шампунь, “Үсний эмч” ампуль зэргийг үйлдвэрлэдэг.  

Галбинга косметиксийн маск болон гар ариутгагч нь хэрэглэгчдэд маш их таалагдаж, ам сайтай байдаг юм. Гар ариутгагч гелийг манайд үйлдвэрлэдэг ч зориултын бус спиртээр хийдэг нь олон учир гар хуурайшуулах гээд байдаг. Манай косметикийн хувьд гоо сайхны спиртийг хийдэг учир илүү зөөлөн бүтэцтэй, үнэр нь ч зөөлөн байдаг юм. Тийм ч учраас илүү чанартай гэж бат хэлж чадна.

Түүнчлэн Монголдоо анхлан ангижруулагчтайгаа хамт шампунийг нэг удаагийн савалгаатайгаар үйлдвэрлэсэн. Хэрэглэгчдийн сэтгэгдэл өндөр байгаа учир энэ дөрвөн сардаа багтаан том савлагаатай шампунь болон ангижруулагчаа үйлдвэрлэхээр ажиллаж байгаа.

Цаашдаа 200-300 нэр төрлийн бүтэгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол гоо сайхны бүтээгдэхүүн гэхээрээ л их болхи гэж ойлгодог хүмүүс бий. Манай бүтээгдэхүүний хувьд тийм биш.

-Галбинга косметиксийн бусад үйлдвэрлэгчдээс ялгарах давуу тал юу вэ? Манай улсад гоо сайхны чиглэлээр үйлдвэрлэгчид цөөнгүй шүү дээ.

-Хоёр брэндийн мааньхамгийн том давуу тал бол бид гар аргаар хийх биш үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн манай бүтээгдэхүүнүүдийн нэгэн давуу тал бол дотроосоо болон гаднаасаа хэрэглэх боломжтой, багц үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр илүү өндөр үр дүнтэй байх болно. Дотроосоо үс, хумс, арьсны витаминаа уугаад, гаднаасаа үсний ампулаа түрхчихнэ мөн шампуниараа угаачихна. 

Шампуни маань мөн л давуу талтай, найрлагандаа найман төрлийн оxь орсон, гэмтэлтэй үсэнд зориулагдсан. Монголд үйлдвэрлэгддэг шампунийн хувьд дээд тал нь гурван төрлийн охь орсон байдаг.


-БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙГ МААНЬ ХАРИЙНХАН ТҮҮГЭЭД ДУУСАЖ БАЙНА-

-Хоёр брэндийн бараа бүтээгдэхүүнээс хамгийн өндөр борлуулалттайг нь танилцуулвал?

-Манай үс, хумс, арьсны витамнины хувьд хуш самарны тосоор хийддэг, найрлагандаа биотин болон омега 3 орсон бүтээгдэхүүн байгаа юм. Гадуур зарагддаг ижил нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд резинэн чихэр шиг бүтэцтэй нь олон байдаг шүү дээ. Ийм хэлбэр хэмжээнд оруулахын тулд маш олон төрлийн химийн тогтворжуулагч, үнэ рамторуулагч зэргийг хийдэг. Манай витамин нь омега хэлбэртэй, цэвэр тосоороо байдаг. Мөн хүний биед харшлах ямар ч химийн найрлага ороогүй гэсэн үг л дээ. Энэ бүтээгдэхүүн нь манай бестселлэр буюу хамгийн өндөр борлуулаттай байдаг. Үсний уналтыг маш сайн зогсоодог. Байнгын хэрэглэдэг болсон ээжүүд их олон бий. Цамин хуудаснаа эмэгтэйчүүдийн олон групдээр үс, хумс, арьсны витаминий талаар асуухад манай бүтээгдэхүүнийг санал болгох болсон байна билээ. Үүнд маш их талархууштай, урам, зоригтой байгаа. 

Мөн онцлох нэгэн бүтээгдэхүүн бол Өмнөгөвь аймгийн ингэний сүүгээр хийгддэг Антидиабетик буюу чихрийн шижинтэй хүмүүст зориулсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн үед гурил, гурилан бүтээгдэхүүнийг маш их хэрэглэх болж. Түүнчлэн амьдралын буруу хэв маяг буюу хөдөлгөөн дутагдсанаас болоод нэг ам бүлд нэгээс доошгүй саxартай хүн байх боллоо.

Гэвч чихрийн шижин даамжирхаараа үхэлд ч хүргэх аюултай өвчин шүү дээ. Тиймээс чихрийн шижинтэй хүмүүст зориулж Анти-диабетик буюу Өмнөговь аймгийн ингэний сүүг овьёос, зөгийн балаар баяжуулж, бэлдмэл хийсэн юм. Дэлхий нийтээрээ Ингэний сүүний ашиг тусыг мэдрэх болсон шүү дээ. Үүгээр Аутизм мөн Алзxаймер буюу мартах өвчинг ч анагаах шидтэй. Тус бэлдмэл нь сахарын хэмжээг бууруулж, инсулиныг тогтворжуулах үйлчилгээтэй мөн давхар дархлааг дэмжинэ.   

Мөн Чага мөөгний хуурай нунтаг капсулыг гаргасан. Чага нь хус модны бүхий л шим тэжээлийг өөртөө сорж ургадаг мөөг байгаа юм. Гэтэл энэ байгалийн баялагийг маань харийнхан түүгээд дуусаж байна. Солонгос улс дэлхийд хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг улс. Бид өөрсдөө ч чага мөөгнийхөө ашиг тусыг мэдээгүй байхад биднээс түрүүлээд байгалийн баялагийг минь ашиглаад байна.

Тийм ч учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын үед өвчин намдаах, тамирдсан биеийг сэргээж, дархлаа нэмэгдүүлэх үйлчилгээтэй бэлдмэлийг гаргасан байгаа.

-Хоёр брендийн хувьд их содон нэртэй юм аа?

-Тийм ээ, Чакра гэдэг нь хүний биед байх долоон хүрдийн билэгшээж, санскрит хэлнээс буулгасан нэр байгаа юм. Харин Галбинга косметикийн хувь Хархориноос олдсон хүнийг дараа үед нь сайхан газар аваачдаг, дуу хөгжим, гоо сайхныг бэлгэддэг домгийн амьтнаар төлөөлүүлэн нэрлэсэн.  

-Ярилцсанд баярлалаа.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button