ДЭЛХИЙ

Элвис Прэсли 1968 онд тоглосон гитарыг 622 мянган ам.доллароор худалджээ

Домогт Элвис Пресли 1968 онд хөгжмийн ертөнцөд эргэн ирэхдээ ашигласан цахилгаан гитар дуудлага худалдаагаар 622 мянган ам.доллароор зарагдсан байна. Тус “Hagstorm Viking II” гитарыг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “GSW” дуудлага худалдааны газарт худалдаалсан аж.

Ноён Элвис тус гитарыг хөгжимчин Ал Кейсигээс зээлдэн авч 1968 оны арван хоёрдугаар сард телевизийн тоглолтын үед ашиглажээ. Тэрбээр долоон жилийн турш кино зураг авалтад оролцсоны эцэст 1968 онд хөгжмийн ертөнцдөө эргэн ирсэн юм.

Мөн тэрбээр “Hagstorm Viking II” гитарыг барьсан зургаа 1969 оны цомгийнхоо нүүр зураг болгосон байна. “GSW” дуудлага худалдааны газрын ажилтан Бригетт Круз “Энэ бол дан ганц Элвис Прэслигийн тоглож байсан гитар бус түүнийг хөгжмийн ертөнцөд эргэн ирэхэд тусалсан гитар” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button