Өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн туршина

ХНХЯ өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн, туршихад бэлэн боллоо. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар байгуулж ажилласан юм. Энэ удаа орлуулан тооцох аргачлалыг шинэчлэхдээ иргэдийн төрд байгаа мэдээлэлд үндэслэн өрх иргэний мэдээллийг хосолмол байдлаар шууд тодорхойлох боломжийг зорилго болголоо. Дээрх ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудаас (НДЕГ, ХХҮЕГ, ГТСМТТ, ГЗБГЗЗГ, ЭМДЕГ, УБЕГ) өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээллийг тулгалт хийн нэгтгэж, дата мэдээлэл бэлтгэж хосолмол аргачлалын загварын төслийн боловсруулалтыг хийж ажилласан юм.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.