УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн энэ сард эмийн чанар, үнээр сонсгол хийж, монопол задалж амжих уу

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны даргын хувиар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллажээ.

Тэрбээр, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан аж.

2023 оны намрын чуулган хаахтай зэрэгцэн эмийн чанар, үнийн асуудлыг ярьж хөндөж эхэлсэн билээ. Улмаар "Дөрвөн жил чимээгүй суучхаад гэнэт ухаан орсон мэт эмийн чанар, үнэ ярилаа. УИХ-ын гишүүн болуутаа ярьж эхэлсэн бол одоо үр дүн гарч байх байлаа" хэмээх шүүмжлэлд өртөв. Мөн түүний эхнэр С.Төгсдэлгэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны нэгдүгээр сараас эхэлж ажиллаж байгаад жинхэлсэн. Өмнө нь Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан. "Энэ албыг хашиж байхдаа эмийн асуудалд яагаад хяналт тавьж байгаагүй вэ" хэмээх шүүмжлэл ч гарсан юм.

Нөгөө талаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хороог 2023 оны 06-р сарын 08-нд байгуулсан. Өөрөөр хэлбэл хянан шалгах түр хороог оройтож байгуулсан гэж хэлж болохоор.

Тус хороо энэ гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Эмийн монополыг задалж, "бүүм" тэсэлж чадах уу гэдэг асуулт үүсээд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2024-03-11 19:47

Чинбүрэн гишүүнээ!!! Та үүнийг чадахгүй. Цаад т�##�д чинь өөрөөс чинь илүү мөнгөтэй хүмүүс байгаа. Нүүрсний сонсгол оо хардаа? ямар үр дүн гарав? Бүгд л нүүрснээ “хол” нүүрс “мэддэггүй” хүмүүсийг холбогдуулсан болж таарсан. Одоо баахан эмнээс хол “эм мэддэггүй” хүмүүсийг л дуудна, тэд нь д�##�аа хавчаад урдаас чинь “эм гэж юу юм?” гээд л гөлийгөөд сууцгаана. Үр дүн ёрөөсөө энэ.

Зочин
Зочин
2024-03-11 21:24

Юу ч хийхгүй фб ээр хийцгүйрхэж 4 жил өнжсөнөө гэнэт ухаарч гэнэ, чадахгүй хийхгүй хүн гэдэг нь ойлгомжтой. Эмч хүн эмчээ л хий, ядаж олон хүний амь аварна, гишүүн болоод баяжсанаас өөр гавьяа үгүй.

Зочин
Зочин
2024-03-12 00:50

Амжихгүй ээ

Зочин
Зочин
2024-03-12 22:59

Чинбүрэн гэх этгээд худлаа гар шүү дээ. Энэ этгээдээс юм хүлээх хэрэггүй.

Холбоотой мэдээ

Back to top button