Үйлдвэрлэгч

ГҮЗЭЭЛЗГЭНИЙ ХҮЛЭМЖ: Химийн бодисгүй орчин тул давхар ЗӨГИЙ ҮРЖҮҮЛДЭГ

Монголд дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг байгуулан ажиллуулж яваа “Асралт” компанийг “Үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.  Тус компанийн захирал, “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын  тэргүүн Х.Алтанцацралттай ярилцлаа.

-АЖИЛЧДАА ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ТЭЖЭЭХ ЭХ ҮҮСВЭРГҮЙ УДААН ЯВСАН-

-Танай компанийн  болон ТББ-ын нэрийг мэдэхгүй хүн бараг байхгүй байхаа. Хэдэн жил болчихов?

-Сүүлийн арав гаруй жилийг яг энэ салбарт зориулж бүтээх гэж мөрөөдөж, хичээж, зүтгэж явна. “Мөнх ногоон амьдрал” ТББ байгуулаад иргэдэд экологийн боловсрол олгох, орчиндоо мод бут зүлэг тарьж амьдрах  зорилго чиглэлээр мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2006 оноос мод үржүүлгийн ажилдаа ханцуй шамлан орж хавар, намартаа хотын цэцэрлэгжүүлэлт ойжуулалт мод бут бэлтгэж зүлэгжүүлж олон жил явсан. Энэ үеэрээ жаахан хэдэн төгрөг олно. Тэгээд газар хөлдөхөөр хэдэн модныхоо үрсэлгээг усалчихаад суугаад авна. Ажилчдаа  жилийн дөрвөн улирал тэжээх эх үүсвэргүй удаан явсан даа.  

-Та өмнө нь ярьсан байсан. Би барилга руу, уул уурхай руу ч орох боломж байсан гэж. Гэвч...?

-Тийм ээ. Хэдэн хүүхэд цуглуулаад барилгын ажил руу орох эсвэл алт, чулуу гээд явж болно л доо. Гэвч би өөрөө биологич, байгалийн мэргэжилтэй учраас ухдаг уурхайн үр дагавар, бэлчээр нутгийг цөлжилт, энд тэндгүй сэндийлж хордуулсан газар нутагаа харахад өр өвдөж байсан. Ингээд зайлшгүй шаардлагаар жилийн дөрвөн улиралд ажилтай орлоготой байхын тулд өвлийн хүлэмж гэдэг юмыг судалсан. Бүх хүйтэн газраар явж өөрийн орын нөхцөл байдалтай харьцуулж судлаад өөрийн гэсэн онцлогтой хүлэмжийн аж ахуйг бий болгосон юм.

-Манай улсад өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг цөөн хэдхэн тариаланч байна. Бараг ихэнх нь нарлаг хүлэмж гэж онцлох юм. Таных?

-Шалгарсан арга л даа. 365 хоног нар гардаг нарлаг оронд нарныхаа дулааныг түшиглэх хамгийн зүйтэй. Би ТББ-аа түшиглэн явуулдаг хүлэмжийн фермер сургалт, эко аяллын хүрээнд Хятадын бараг бүх мужаар явсан. Их ч юм сурсан, олон ч хүнийг хамруулсан. Үүний үр дүнд одоо жилийн дөрвөн улиралд орлоготой,16 хүнийг ажлын байраар хангаад явж байна.

-Танайх гүзээлзгэнээрээ алдартай. Өвлийн -40 хэмийн хүйтэнд хүлэмжид тань зөгий дүнгэнэн нисч, шинэхэн гүзээлзгэнээ хурааж түгээлт хийж байгаа нь үлгэр мэт санагдаж байлаа, анхандаа?

-Гүзээлзгэнийг гол брэнд болгон тарьж байна. Хүйтний улиралд хүүхдүүдэд витаминлаг жимс ногоо маш их хэрэгтэй. Гэтэл манайд дийлэнх нь гаднаас орж ирдэг шүү дээ. Тийм учраас нэг хэсэг бүлэг хүн ч гэсэн органик,  химийн бодисын оролцоогүй жимс идэг л дээ, манайхаас. Миний гүзээлзгэний хүлэмжид 50 мянган зөгий тоос хүртээгээд нисж байна. Хэрэв энд жаахан л химийн бодис үнэртвэл зөгий амьдрах боломжгүй, шууд үхнэ.Энэ нь манай гүзээлзгэнэ органик гэдгийг тодорхойлох хамгийн том шинжилгээ. Манай гүзээлзгэнэ өнөөдөр хураагаад маргааш нь идэхэд нялцайдаг, миний огурцы нэг л хонох юмбол чийгээ алддаг. Химийн бодис байхгүй учраас тэр шүү дээ. Хятадаас ирсэн 10 гаруй хоносон гүзээлзгэнэ, огурцы яагаад хорчийхгүй, нялцаахгүй байгаад байна вэ гэхээр химийн бодисын оролцоог харуулж байна. Монголд манай жишгээр органик жимс ногоо тариалах давуу тал, боломж байна.

-Өөр олон жимс, ногоо тарьдаг шүү дээ? Өдөртөө хэр ургац хураадаг вэ?

-Сүүлийн жилүүдэд навчит ногоог манайхан өргөнөөр хэрэглэх болсон учраас буйцай, юуцай, салат навч, редиск за тэгээд огурцы, помидороос эхлээд бүгдийг л тарьж байна.  4000 м квадрат талбайгаас ургац жигдэрсэн үед өдөртөө 2-3 тонн гаргах хүчин чадал байна. Жилийн борлуулалтын орлогоо дундажаар150-200 сая болгох зорилготой ажиллаж байна.

-ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛ ТӨР ЗАСГИЙН ОНОВЧТОЙ БУС ШИЙДЛҮҮД-

-Яг ингээд ургуулаад цэцэглүүлээд жигдрүүлээд явж байгааг харах бахархалтай сайхан. Гэвч үйлдвэрлэгч та бүхэнд бэрхшээл, тулгамдсан асуудал байгаа нь гарцаагүй?

-Төр засгаас жаахан л дэмжлэг хэрэгтэй байна. Бэрхшээл бол  байлгүй яахав. Гэвч тэр бүхнийг бид өөрсдийнхөө дотоод нөхцөл байдлаар шийдээд явж байна. Хамгийн гол зүйл бол мөнгө, санхүү, зээл, зээлийн барьцааны асуудал юм. Бусад орнуудыг судлаад үзэхээр иргэддээ ээлтэй таатай бодлого баримтлан ажиллаж байна. Голландчууд төрийнхөө оролцоотойгоор 40 жилийн хугацаанд дэлхийн номер нэг хүлэмжийн технологийг хөгжүүлсэн.

Хөгжлийн гол зангилаа нь төрөөс олгосон буцалтгүй, хүүгүй зээл. Энэтхэгүүд бас яг ингэж ажилласан. Хятадууд хүлэмжийн фермерүүддээ цогцоор нь барьж,бүх асуудлыг нь шийдээд дараа нь тооцоогоо хий гэсэн байна. Ийм л бодлого бидэнд хэрэгтэй. Одоогийн байдлаар бид нар төрөөс янз бүрийн юм гуйгаагүй. Жишээ нь, энэ чиглэлийн технологийг сайжруулахын тулд өөрсдийн үртэй болох хэрэгтэй. Үр гэдэг бол төрийн хяналтад байх ёстой, үндэсний аюулгүй байдлын гол зүйл. Өнөөдөр  хэн дуртай нь гарал үүсэл нь тодорхойгүй үр сорт тарааж байна.Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судалгааны ажил бол хоцрогдож яваа шүү дээ.Нөгөө талаар ногоочдоо сургаж дадлагажуулах тал дээр анхаарч мэргэжлийн ногоочдыг бэлтгэх хэрэгтэй байна.

-Тулгамдаж буй асуудлын хувьд?

-Бид нар бол жижиг сажиг асуудлыг бэрхшээл гэж хардаггүй. Болохгүйгээс болох хүртлээ зүтгээд босгоод ирсэн хүнд угаасаа тэгж жижиг сажиг юм ярих шаардлага байдаггүй юм. Тэгвэл гол асуудал нь юу байдаг гэхээр төр, төрийн байгууллагуудын тогтолцоо, ажлаа явуулдаг зарчим их хүнд. Нэг зээл авах гэхээр хийж байгаа ажил, төрлөөс тэс хөндлөн юм шаардана. Борлуулалт  дээр баахан гарал үүсэл шинжилгээний бичиг цаас шаардана, ул мөрийн шинжилгээ л гэнэ.  Ганцхан энгийн жишээ хэлье.

МХЕГ-ын дэргэдэх шинжилгээний лаборатори гурван кг гүзээлзгэнээ дээжийн шинжилгээнд аваад ир гэдэг. Тэгээд 14-21 хоногийн дотор шинжилгээний хариу гарна.  Миний гүзээлзгэнэ өнөөдөр түүгээд өнөөдөр зарахгүй л юмбол 14 хоног тэр хариуг хүлээж чадахгүй. Үүнийг яагаад шуурхай хийж чаддаггүй юм. Газар дэээрээ хяналтаа хийх хэрэгтэй.  Хэдэн үйлдвэрлэгчээ ингэж хэрэгтэй хэрэггүй бичиг цаасаар боомилж байхаар Хятадаас ирж байгаа гарал үүсэлгүй бараанд хяналт тавих ёстой юмшиг санагддаг.Үнэндээ бол үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал бол төр засгийн оновчтой бус шийдлүүд, төрийн байгууллагуудын хүнд суртал юм.

Б. ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-28 13:01

Cialis Pas Cher Suisse Pharmacology Cephalexin Buy Orlistat 120mg M#laysia [url=http://cheapcial20mg.com]cheap cialis[/url] Effetto Viagra Donne Comprar Levitra Generico En Andorra

MatFuse
MatFuse
2020-01-17 16:28

Order Viagra Without A Prescription Buy Kamagra By Phone Farmacia Online Propecia [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/u

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 03:38

Precio Del Cialis En Andorra http://buyciallisonline.com/# - buy generic cialis Amoxicillin A Year After Experation Date Cialis Levitra Images

Гарамаа
Гарамаа
2020-10-31 18:35

үнэн үнэн. Хятадаас ямар их хор ор ирж байгаагаа ш�##�гаж хорьж чадахгүй байж монголынхоо бор зүрхээр явж байгаа хэдэн хүнээ дарамтлахаас өөр юу ч хийдэггүй ийм мэргэжлийн хян�##�таар юу хийнэ бүгдийг тараав�##� тарна. шуурхай иш, хор илрүүлэх лаборатор байхгүй. яаж ажил хийсэн дүр эсгэж идсэн ц�##�ин нь ходоод руу орж хоол болноо аан.

Холбоотой мэдээ

Back to top button