Нийгмийн

Зохиолч, яруу найрагч О.Содномпил 69 нас хүрлээ

Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Ойдовын Содномпил өнөөдөр 69 нас хүрч байна. Тэрбээр 1952 оны энэ өдөр Архангай аймгийн Их тамр суманд төрж, өссөн бөгөөд 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Өдтэй бичиг” сонинуудад сурвалжлагч болон хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Харин одоо СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд багшаар ажиллаж байна.

Тэрбээр яруу найргийн төрлөөр “Толгод”(1989), “Өөр шүлгүүд”(2004), хөрөг нийтлэлийн “Хөрөг”(2014) номууд хэвлүүлснээс гадна өөрийн сонголтоор монголын орчин үеийн яруу найргийн “ЮМ” антологийг эрхлэн гаргажээ. 2016 оноос эхлэн “Утга зохиолын судлал шинжлэл” цувралыг санаачлан эхлүүлж, ерөнхий редактораар ажиллаж байна.


ӨМНӨХ КОНТЕНТ

Энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button