НИЙГЭМ

Г.Батбилэг: Хожимдсон үгс дараа нь том болоод үлдчихдэг юм

ТВ-9 телевизийн "Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Батбилэг "Карентин-14” шоуг топ модель Э.Одгэрэлийн хамт хөтөлж буй. Тэрбээр нэвтрүүлгийн үед талийгаач ханиа дурсаж, нулимс унагасан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөөд буй. Тэрбээр:

"Гуниг харамсал, гомдол тээсэн зүйлс дандаа хоцорчихсон байдаг. Ер нь бол би хоёр үгийн байнга хэлж байгаа. Баярлалаа гэдэг үгийг баярлаж байгаа мөчдөө, уучлаарай гэдэг үгийг гомдоосон, буруу зүйл хийсэн үедээ л хэлж бай. Дараа нь хожимдчихдог юм аа. Тэр нь маш том болоод үлдчихдэг” хэмээн нулимс унагав.

Г.Батбилэгийн талийгаач гэргий Г.Наранбилэг нь маш ховор тохиолдох зөөлөн эдийн хорт хавдар оноштойгоор БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 11-р сард бурхан болсон юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button