УЛС ТӨР

Ерөнхий сайд усны нөөцийн асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл өгнө

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой асуудлуудаар мэдээлэл өгөх товтой байна. Тухайлбал пүрэв гарагт коронавируст халдварын нөхцөл байдлын талаар, харин баасан гарагт усны нөөцийн асуудлаар мэдээлэл өгөхөөр тогтжээ.

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох горимын санал гаргасан. Үүнийг хүлээн авснаар пүрэв гаргийн хэлэлцэх асуудлуудын дараалалд ийн багтжээ.

Харин баасан гараг дахь усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хийх Ерөнхий сайдын мэдээлэл ихээхэн анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Нөгөө Сүрэлсүх нь усны 100жилийн нөөцтэй болгосон гээд байлуу, одоо энэ эь дахиад 100жилийн нөөц бий болгож гийгүүлсэн юм биш байгаа ????????

Холбоотой мэдээ

Back to top button