Нийгмийн

Н.Түвшинбаярын цагдан хорионы хугацаа пүрэв гарагт дуусна

Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өнгөрсөн сарын 5-ны өдөр цагдан хорьсон юм. Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байна. 

Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Түүнийг цагдан хорих хугацааг хамгийн сүүлд энэ сарын 05-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 15 хоногоор сунгасан.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд буюу пүрэв гарагт дуусах гэж байна. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Nowsh hun
Nowsh hun

Naadhaa ynd gargah geed bga ym be arai denduu nowsh shuu dee bagiin naizaa uhluut bologjood yaj ard tumnii nuur harah ym be ene hun

Araij dee
Araij dee

Naadhaa ynd gargah geed bga ym be arai denduu nowsh shuu dee bagiin naizaa uhluut bologjood yaj ard tumnii nuur harah ym be ene hun

Иргэн
Иргэн

Хорих хугацаа дуусах яах вэ маш том шиитгэл хүлээж байгаа шүүдээ насаараа хоригдох л ялтай даа

Irgen
Irgen

Irgediin uur hileng l darah gej zoriud horij bgan!

би
би

Ер нь тэр Энхбат гэдэг хүнийг хэн архи уу гэсиын. Намын цүнх баригчдыг дагаж хэн уу гэсийн амруу нь цутгаа юу. Зүгээр байгаа хүнийг хүн зодох уу? Амнаасаа л болсон биз. Энэ 2 бөхийн зодооныг ойр ойохон ингэж бичиж хүмүүсийг стресстүүлэх шааоддага байна уу даа ер нь. Хууль шүүх гь шийднэ биз

Bbb
Bbb

Sulj yvj bailee shd hudlaa medeelel tavih ymaa.

Мөнгөндөө сагасан дээрэлхүү балиар новш
Мөнгөндөө сагасан дээрэлхүү балиар новш

Шоронд нь хатаах хэрэгтэй. Гарч ирээд л хүн зодно шд.

zortilonrel
zortilonrel

Greetings! Very helpful advice on this article! It is the little changes that make the biggest changes. Thanks a lot for sharing!

Холбоотой мэдээ

Back to top button