НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Өнөөдөр 1.1 сая ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар  40  хувьцаат компанийн 223,823,476 төгрөгийн үнийн дүн бүхий 1,132,353 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК” ХК (BUK+10.68%), “Монголын Цахилгаан Холбоо” ХК (MCH+6.72%) болон Мандал даатгал” ХК (MNDL+6.55%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ариг гал” ХК (EER -14.49%), “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT -11.93%) болон “Монгол Алт” ХК (ERS -10.06%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

 Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 79,894 ширхэг нэгж эрх 39,346,438 төгрөгөөр арилжигдсан байна. Компанийн бондын арилжаагаар 10 ширхэг Эрдэнэс таван толгой бонд  нь 1,000 ам.доллараар арилжаалаагдсан байна. ТOP-20 индекс 0.18 хувиар буурч, 40,145.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,823,287,755,424 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button