УЛС ТӨР

ЧУУЛГАН: Цахим гарын үсгийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үргэлжлүүлэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Улсын Их Хурал 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж  эхэлснээс хойш есөн жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдэд нийт 38407 тоон гарын үсэг олгосон байгаа нь тус хуулийн хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.    

Иймд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж, хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийх зэрэг гарын үсэг шаардаж байгаа аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

Ингэхдээ тоон гарын үсгийг тохиромжтой гэж үзсэн хэрэгсэл буюу иргэний үнэмлэхийн санах ой, гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулах боломжтой болохоор зохицуулжээ. Мөн хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд гарын үсэг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлж хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button