УЛС ТӨР

Н.Учрал: Цахим болох тусмаа ажиллах орон тоо нэмэгдээд байж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Энэ маш чухал хууль орж ирсэн байна. Тодруулж асуухад, УБЕГ-т есөн хүний орон тоо нэмэгдэх юм байна. Нийт 133.4 сая төгрөгийн зардал гарах юм байна. Нэгэнт татвар төлөгчдийн ийм мөнгийг зарцуулж байгаа бол биет болон биет бус утгаар ямар үр өгөөж гарах вэ?

Хоёрт, хэрэглэгчийн нэрийг ашиглана гэж заасан байхаас овог нь алга. Овгийн хэрэглээ орох уу, орохгүй хэвээрээ явах уу?

Гуравт, хэрэгжилтийн төлөвлөгөө ямар гарсан бэ. Гоё хууль гараад л хэрэгжихгүй үлдэх тал бий?

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“Энэ хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэдэг дээр санал хураалгана. Дэвшил нь өөрөө бүртгэлийн байгууллага 2.2 сая иргэнээ гарын үсэгтэй болгох агуулга. Хүн бүр цахим гарын үсэгтэй болоод, байгууллагууд ашиглаад ирвэл их өөрчлөлтүүд гарна. Хэдий есөн хүний орон тоо нэмсэн ч жил ирэх бүр эдийн засагт хэмнэлт мэдэгдэж байх ёстой. Овгийн асуудлыг анхаарч үзэж болно оо. Ер нь цахим болох тусмаа орон тоо нэмэгддэг энэ жишгийг болиулах хэрэгтэй”.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

“Энэ хууль батлагдвал аль болох орон тоо нэмэхгүйгээр одоо дотор нь ажиллаж байгаа нөөцөд нь тулгуурлахыг зорино. Ирэх оны тухайд есөн хүний орон тоог тусгасан. Цаашид аль болох багасгах, хэмнэх чиглэлд ажиллана. Улсын бүртгэлийн байгууллага овог бичих гэхээр гадаад улсад зорчиход асуудал үүсдэг”.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button