УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: МОНП-1, МОНП-2 зээлийг төлөхөд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй

Өнөөдөр /2021.11.15/ МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, МОНП-1, МОНП-2 зээлийн өрийн асуудлаар тайлбар хийв.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үүнд нэг буруу ойлголт яваад байгаа юм даа. МОНП-1, МОНП-2 зээлийг төлөхөд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Та нар Л.Халтар болон Б.Жавхлан сайдаас асуугаарай. Тооцооллын асуудал байгаа. 1993-1995 онд Японоос тухайн үеийн ханшаар нь зээл авсан байна лээ. Тэр нь тухайн үеийн ханшаар нь 220 орчим тэрбум төгрөг байсан. Түүнийг нь 2000-2013 онд хооронд “УБТЗ” ХНН төлж дуусгасан. Харин ханшийн зөрүү тухайн үед 9 төгрөг байсан бол одоо 27 төгрөг байгаа. Ханшийн зөрүү, бусад зээлийн хүү бас 200 гаруй төгрөг тэрбум төгрөг болсон. Түүнийг төлөхдөө хоёр хуваасан. Монголын тал УИХ-аар УБТЗ-аар төлүүлэх шийдвэр гаргасан. ОХУ-ын тал 80 гаруй тэрбум төгрөгөө төлнө. Цаана нь үлдэж буй 40 гаруй тэрбум төгрөгийг 2021-2025 “УБТЗ” ХНН төлнө. Ийм л зүйл УИХ-д орж ирсэн” хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Төмөр замчин
Төмөр замчин

Хэрлэнгээ УБТЗ-ын дарга болгох гээд бүр сүйд болж байна аа. Оросууд сэргэлэн Монголчуудын яг энэ шуналтай занг ашиглаад энэ асуудлыг шийдчихвэл танай хүнийг дарга болгрно гэдэг. Манайхан Монгол хүнээ тавиулах гэж байдагаа барж байна даа. Орос мэрэгжилтний тоог 20 болговол Монгол даргаа тавьж болно гэсэн, дараа нь Монгол даргийг сунгахын тулд ерөнхий инженерээ Орос хүн болго гэсэн. Одоо Монп өрийг хүчингүй болговол Хэрлэнгээ тавь гэж байгаа юм. Их үнэтэй дарга болох нь байна шүү

Зочин
Зочин

Төмөр замчин гуайд зориулав. Битгий бухимдаарай. Асуудлаа мэдэхгүй байвал тайван судлаарай. Мэдэж байвал яагаад худлаа сенсацлаад бга юм бэ? Эсвэл өөр юм бна уу?

борной
борной

дээрэлхээд байна уу? дооролхоод байна уу? оросын өрийг тэглэх талаар яриад байхад төсвөөс мөнгө гаргахгүй гэж хүний толгой битгий эргүүлээд бай! муу юм бүр хийгээд сурчихсан. өвөрхангайд байхдаа ингээд сурчихсан. хэрлэнгээ болгох гээд 131-н тэр бум ын өрийг тэглэнэ. мөч их үнэтэй байна. хүрэлсүхийг огцруулж.шоронд хийе

Холбоотой мэдээ

Back to top button