НИЙГЭМ

“Улсын хилийн 20 хувь нь л инженерийн байгууламжтай. Сайжруулахаар ажиллаж байгаа”

Өнгөрөгч долоо хоногт “Жүжигчин Пампис” хаягтай фэйсбүүк хэрэглэгч өөрийн нүүр хуудастаа нэгэн зураг байршуулсан нь олны анхаарал татсан. Тэр “Халдашгүй дархан хил маань онгорхой ч юм шиг ийм байдалтай байна” хэмээгээд, хилийн хамгаалах зурвасын тор урагдаж, зарим хэсэгтээ тасарсан зургийг байршуулсан байгаа юм.

Тэгвэл энэ тал дээр Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцан албаны дарга О.Энхтайван тайлбар мэдээлэл хийсэн байна. Тэрбээр:

“Тухайн иргэн өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн байсан. Энэ иргэнд талархах нь зөв. Зөвхөн хилчид гэлтгүй энэ тал дээр санаа зовниж байгаа нь сайшаалтай. Хилийн инженерийн байгууламж гэдэг өөрийн үүрэг зориулалттай, хил орчмын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Харин үүнээс тодорхой хэмжээний зайд хилийн шугам тусдаа байрладаг.

2016 оноос хойш төрөөс олон арга хэмжээ авсан. Хэд хэдэн аймагт инженерийн байгууламжийг тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн. 2019 оноос Х.Нямбаатар өөрийн биеэр ажиллаж эхэлсэн. 8252.6 км-т нэг дор асуудлыг шийдэх боломж бага. Хилийн хэсэгт 20 гаруй хувь нь л инженерийн байгууламжаар төхөөрөмжлөгдсөн. 40 хувьд нь хийхээр ажиллаж байна. Харин үлдсэн хувь нь байгалийн тогтцын хувьд байгууламж байх шаардлагагүй онцлогтой байдаг” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button