Нийгмийн

ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийг прокурорт шилжүүлжээ

ННҮГ-ын дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас 2017 оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил шахам үргэлжилсний эцэст эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцоолж, яллах дүгнэлт үйлдүүлэн, Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж хэрэгт сэжиглэгдсэн юм.

Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон талаар мэдээлэгдэж байв.

Мөрдөн байцаалтын явцад Ш.Одончимэгийг төсвийн хөрөнгөөр өөртөө өндөр үнэтэй брэндийн хувцас, хэрэглэл, гоо сайхны үйлчилгээ, эд хөрөнгө худалдан авдаг байж болзошгүй үйлдлүүдийг нягтлан шалгасан байдаг.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
арай ч дээ
арай ч дээ

2 жил шалгаад байх даа яахав дээ. Манай хуулийнхан ч дэндүү байна

зочин
зочин

мөн ТҮУГ гэж 5 яамны санхүү хариуцаж ажилладаг бн Б.Тамир гэж хулгайч нөхөр мөн АТГ мөн 1 тэрбум 800 сая төгрөгийг хувьдаа завшиж шалгуулж бн тамирын бэр прокурорт ах дүү нь цагдаад ажилладаг одоогоор зальжин арга хэрэглэж хээль хахуулиар хулгайн аргаа зогсоосон аргалсан бгаа ахин шалгуулахаар матёриал цуглуулж дансны хуулгануудыг цуглуулж ахин шалгуулахаар хүсэлт гаргахаар бэлтгэж бгаа одоо Тамир хулгайч нь АН ын санхүүгийн албаны даргаар оччихсон ажиллаж бгаа урьд нь С.эрдэнэ даргаа үзэхгүй алуурчин хулгайчийг мэднэ гээд олон хүнд ам уралдаж ярьж бн хүн одоо өөрөө хулгайчтайгаа нэгдчихсэн бх юм

зочин
зочин

Б.Тамир ёрөнхий нягтлан хулгайч нь ТҮУҮГ т 5 яам хариуцаж ажиллаж бхдаа 77 ажилчдынхаа цалинг сард 2 хувааж өгдөг байсан гэтэл ахин гүйлгээг хийж 77 ажилчиныхаа цалинг бүтнээр хулгайгаар гүйлгээ бичиж авсан бдаг ийм агуу хулгайчдаа энэ нөхөр Таванчулуутайгаа нийлж дансны хулгайг гарууд хийдэг үнэн шударгын төлөө тууштай тэмцэнээ

jj
jj

РАДНААСЭДИЙН ГАРГАСАН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭДЭГ ХУУЛИАР ЯЛ ЗАВШИХ БАЙЛАГҮЙ ТЭЭЭД Л НАРАНД НАМИРНА ДАА

Холбоотой мэдээ

Back to top button