НИЙГЭМ

С.Батболд: Бизнесийн түүхийг минь улс төртэй хольж, мэдээлж байна

Өнөөдөр /2021.12.06/ МАН-ын 30 дугаар их хурал хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболд хэвлэлд мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Түүхт 100 жилийн ой болж байна. Нэгдүгээрт, улс шиг улс болгосон энэ шинэчлэлтэд түүхэн хувь нэмэр оруулсан, түүхээ дүгнэсэн түүхэн хурал болж байна. Хоёрт, эв нэгдлийн илэрхийлэл болсон хурал болж байна. Гуравт, томоохон шинэчлэлийн хурал болно гэж харж болно. Ойрын 10 жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийг тодорхойлж өгсөн. Үүнийг шинэ сэргэлтийн бодлого гэж Ерөнхий сайд тодорхойлоод байгаа” гэлээ.

-Намын дүрэмд өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг намаас хөөх асуудлыг ярьж байна шүү дээ?

-Цаашид нийгэм маань ил тод байдлыг шаардаж байна. Тиймд МАН цахим нам болох зорилт дэвшүүлж ирсэн. Бид бүх талаасаа цахим нам болчихсон байна. Нам дотор буй сайн зүйлс ил тод байж, ард түмний нүдэн дээр ил болно. Буруу зүйл дээр хариуцлага тооцдог байх ёстой гэсэн зарчим барьж байна. Өнөө цагийн зайлшгүй шаардлага. Алдаа оноо гарсан, тэр нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх ёстой

-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос таныг оффшор бүсэд бизнестэй гэх мэдээлэл танилцуулаад байгаа?

-Би энэ сэдвээр өнөөдөр ярих цаг нь биш байх. Нэг зүйлийг л хэлье. Би 30 жилийн өмнө Монголын хамгийн том компаниудын нэгийн үүсгэн байгуулсан, бизнесмен хүн. Өөрөөр хэлбэл өөрийгөө, өрхөө засаад улс төрд орсон хү. Төрөөс төрсөн тэрумтан биш. Бизнесийн үйл ажиллагааны зүйлийг ингэж гаргаж тавьж байгаа нь зөрчилтэй. Улс төрч С.Батболдын хувьд ийм зүйл байхгүй. Бизнесмений хувь хийсэн асуудлыг гаргаж тавьж байна. Ил тод байгаа зүйл шүү дээ. Хууль зөрчсөн асуудал байхгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амараа
Амараа
2021-12-06 15:17

goyo hun shy

Зочин
Зочин
2021-12-07 13:26
Reply to  Амараа

Битгий тоо.Таныг муухай харагдуулж шоронд суулгах гэсэн хүсэл нь биелээгүй тул зүүдэнд орж ирээд бллохгүй хүмүүс орлдоод лбайна

Холбоотой мэдээ

Back to top button