Нийгмийн

ҮЛ ТООГДСОН ХУРАЛ: М.Тулгатын АН-ыг АВРАХ биш АЛАХ хүсэл

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. С.Эрдэнэ толгойтой, М.Тулгат даргатай АН-ынхан ойн хүрээнд амралтын өдрүүдэд бөхийн барилдаан зохион байгуулж, бөхийн өргөөнд тухлав. Мөн Үндэсний анхдугаар чуулганаа хоёр өдөр хийж өчигдөр /2021.12.06/ өндөрлөв.

Улмаар чуулганд 1206 төлөөлөгч оролцож, намын даргаар М.Тулгатыг баталгаажуулахаар Улсын дээд шүүхэд хандсан юм.

Чимээгүйхэн болж өндөрлөсөн эл үйл явдал олны анхаарлыг нэг их татаж тоогдоогүй ч, АН-ынхны хэрүүл аниагүй, улам тодорч томорсоор байгаагийн илэрхийлэл болж буй. Энэ ойлгомжгүй байдал, хагарал талцал намын эгэл жирийн гишүүдийг эцэстээ бүр залхаах шинжтэй. Уг нь О.Цогтгэрэлийн талын АН-ынхан М.Тулгатыг дэд даргаараа ажиллахыг хүртэл урьж, эвлэрэх хүсэлтээ гаргасан. Гэтэл үл тоож, тусдаа хурал хийж даргаа тодруулсан нь асуудлыг улам хурцдуулав. Тэд Ардчиллыг аврах биш алах төлөвлөгөөтэй гэлтэй. Ардчиллыг ардчилагчид улам гутаасаар.

Нөгөө талд МАН их хурлаа сүр дуулиантайгаар хийж, хүчээ улам бүр зузаатгасаар суухад АН-ынхан тулга тойрсон хэрүүлээ хийсээр. Хүний эрхийг хамгаалах, ардчилсан үзлийг дэлгэрүүлэх учиртай нам дотоод зодооноо анагааж, хүчээ нэгтгээгүй цагт МАН дангаараа эрх барих нөхцөл бүрдсэн хэвээрээ байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 22:14

ХУЦВАА.ДУНДААС НЬ ХУРАЛ ХИЙГЭЭД ДАРГА.ЭНЭ ЧИНЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ?

Холбоотой мэдээ

Back to top button