УЛС ТӨР

МАН төрийн албаар дахин ЗУРГААН САР тоглоно

Хуулийг нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд биш амин хувийн сонирхолд дулдуйдан баталдаг гаж явдал монгол төрийн хатиг болон томорсоор байна. Хууль гаргаж ашиг сонирхлоо хамгаалдаг авлигын сүлжээ нүүрлэсээр. Эрх баригч МАН энэ хатигийг улам томруулж, албан тушаалын сүлжээгээ дахин хаацайлж төрийн албаар дахин ЗУРГААН САР тоглох нь. Тодруулбал, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, цар тахлын хуулийн дахин зургаан сараар сунгах шийдвэр гаргаснаа танилцуулав.

Өнгөн талдаа “ковид-19”-ийн цар тахал дуусаагүй үргэлжилж буй учир тус хуулийг шууд хүчингүй болгочихож болохгүй гэж хаацайлж байгаа. Гэвч цаад талдаа төрийн албанд шууд дарга болж шургалах боломж олгодог заалт байдаг тул ийн сунгасаар байгаа.

Ийн гурав дахь удаагаа сунгах шалтгаан нь болж буй. Гэвч хуулийн хугацааг сунгасан нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл байсан.

-ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУУЛЬ-

Хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлахдаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх хугацаатай баталсан. Ингэхдээ хуулийн үйлчлэх хугацааг сунгахад хязгаарлалт тавьсан заалт буюу нөхцөлтэйгөөр баталсан юм.

Тухайлбал, тус хуулийн 18.2 дугаар заалтад зааснаар уг хуулийн УИХ зөвхөн НЭГ удаа ЗУРГАА хүртэл сараар сунгах боломжтой байхаар хуульчилсан.

Үүний дагуу, УИХ энэ “боломж”-оо эдэлж уг хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хуулийг НЭГ удаа ЗУРГААН сараар сунгаснаар энэ хууль нь 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих болсон билээ.

КОВИД-19-ын хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр сунгах үедээ УИХ зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Харамсалтай нь энэ үеэр зориуд “бүдүүлэг” алдаа гаргаж “нэг удаа зургаа хүртэл сараар сунгана” гэх хязгаарлалт тогтоосон заалт болох 18.2 дугаар заалтыг хуулиас хасан баталсан билээ.

-“КОВИД-19”-ИЙН ХУУЛИЙН ДОР “КРАНДУУЛЖ” АЛБАН ТУШААЛД ХҮРЭГСЭД БА “СУНГАХГҮЙ” БОЛ ОГЦРОГСОДЫН АРМИ БИЙ БОЛСОН БАЙВ-

Тус хуулийг сунгах гол шалтгаан нь 3.2 дахь заалт.

Тус заалтад: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийхгүй гэж дурайтал заасан заалт. 

Чухам энэ заалтын халхавчин дор агентлаг, төрийн өмчийн компаниудад гар хөлөө шургалуулах ажил өрнөсөн. 2021 оны долдугаар сараас өмнө буюу хоёр дахь сунгалтын өмнө ЯАМАНД 38, АГЕНТЛАГТ 40 ТОМИЛГОО СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ХИЙГДСЭН гэх тоо баримт дурайж байдаг.

Сонгон шалгаруулалтад орохгүйгээр тухайн үед,

ТӨБЗГ-ын даргаар Б.Цэнгэл

ТӨБЗГ-ын дэд даргаар А.Ариунболд

ШШГЕГ-ын даргаар Г.Загджав

МХЕГ-ын даргаар Т.Гантулга

УБЕГ-ын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан

Гадаадын иргэн харъяатын газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр:

“МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор Н.Цагаанхүү

Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн даргаар Б.Батбаяр

Мөн хэд хэдэн яамдын ТНБД нар сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг.

ХХААХҮ-ийн ТНБД-аар Т.Жамбалцэрэн

Эрүүл мэндийн ТНБД-аар Ц.Эрдэмбилэг

БОАЖ-ийн ТНБД-аар Д.Ганболд

ХЗДХ-ийн ТНБД Б.Баасандорж

Батлан хамгаалахын ТНБД хурандаа Д.Ганхуяг

Соёлын яамны ТНБД Г.Эрдэнэбат

БСШУ-ны ТНБД Д.Батбаатар

нар томилогдохдоо КРАНДУУЛЛАА гэж хэвлэлээр хэл ам дагуулж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 09:19

Манарууд хэдэн хулгай хийлгэх цүнх баригчдаа төрд бүрэн байршуулах нь ээ

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
2021-12-22 16:39
Reply to  Зочин

Тоглосон чбайна уу? яасан ч бай нэгэнт хуулиа сунгасан л юм бол сунгасан шиг сунгаад уур ус ,цахилгааны үнийгн хөнгөлөлт болон нийгмийн бусад х�##�амжуудаа үргэлжлүүлээрэй. Үргэлжлүүлэхгүй бол шаардах хэрэгтэй шүү? Тэгээд ч уул уурхай,газар доорхи баялог бол монголын ард түмний баялаг гэгддэг тул олсон ашгаас төлж байгаа нь хамгий хүртээмтэй дээр доор гэж ялгаварл�##�гүй монголын бүх иргэдэд хүрсэн ,баялагтаа эзэн болдогийн тод томруун нотолгоо болж байгаа тул цаашид ч үргэлжлүүлээд явах нь зүйтэй .Ингэх бүрэн боложтой гэж иргэд нь харж байна аа.

олон түиэн
олон түиэн
2021-12-22 16:43

яг үнэн шүү. Элдэв гоё нэртэй 1027 ч гэх шиг хувьцаа гэх хоосон цаасаар хуурч байснаас тог цахилгаан, усны зардлыг нь уул уурхайгаас олсон ашгаас төлөөд явб�##� элдэв ялгавар байхгүй бүх иргэдэд хүрсан маш сайн,сайхан ажил болноо. Сан�##� нэг дэмжиж байна.

Зочин
Зочин
2021-12-21 10:42

Buh uls oron dayar l tsar tahliin huuliig murduj baigaashdee yuun togloh yriad bgan

Зочин
Зочин
2021-12-21 10:42

toglood bh yu bhuude tsar ttahal n buuragui bn iim eresdeltei vyd covidn huuliig sungahgui bol bolkushde

Зочин
Зочин
2021-12-21 10:42

togolson yum bhq bha AH l jinhene togolson shu

Зочин
Зочин
2021-12-21 11:23

Тоглоно ч гэх шиг. Дэлхий даяар л цар тахлын хуулийг сахиж ажиллаж байна шдээ.

Зочин
Зочин
2021-12-21 11:23

za yu gjdeee owchin n arilaagui bhd covid n huuli baij bsan n deer shvvdee ogt bhgui bolgocij bolku tsar tahal bvren arilaagui bn

Зочин
Зочин
2021-12-21 11:28

Daranguilagch s#a nar xujaagn MAH ard tumnixe esreg daranguilagch s#a

хэрэглэгч
хэрэглэгч
2021-12-21 13:38

тОМИЛОГДСОН ХҮМҮҮСЭЭС МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙНА ШҮҮ. ЭХЯ-нд маргэжлийн хүмүүс ажиллаж байгаад т�##�архаж байна. Урьд нь мэргэжлийн бус хүмүүс ажиллаад хэцүү л байсан

Холбоотой мэдээ

Back to top button