Нийгмийн

Газрын гүнээс дулаанаа шийдсэн сургуулийн халаалтын сарын зардал 12 сая төгрөгөөр буурчээ

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт хэрэгжиж буй ногоон сургууль, цэцэрлэгийн төслийн явц, гарсан үр дүнтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга /Ph/. Ш.Цэрэндулам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн (ДДНХИ) Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон ба бусад холбогдох албан тушаалтнууд танилцлаа.


Нийслэлийн ЕБ-ын 122 дугаар сургууль нь өмнө нь түүхий нүүрс, галлагаагаар халаалтаа шийддэг байсан. Харин одоо газрын гүний дулааны насос бүхий халаалтын системийг ашиглалтад оруулснаар сургуулийн халаалтын сарын зардал 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болж буурч, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ буурсан эерэг үр дүн гарчээ. Тус сургуулийн дотоод орчин, халаалт, бусад үйл ажиллагаа " ЖИШИГ, ЭКО СУРГУУЛЬ"-д тооцогдож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button