ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-ын хамгийн нэр хүндгүй Ерөнхийлөгчдийн нэг нь Жо Байден

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены төрийн тэргүүний хувиар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг америкчуудын ердөө 41 хувь нь сайшаадаг гэсэн статистик дүн гарчээ.

Судалгааг энэ оны нэгдүгээр сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 19-ний хооронд явуулсан ба Жо Байден Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойших тав дахь улирлын дундаж үзүүлэлт юм байна.

Эл үнэлгээг 1950-иад оноос хойших АНУ-ын бусад Ерөнхийлөгчдийн бүрэн эрхийн хугацаан дахь дундаж үзүүлэлттэй харьцуулбал, Ерөнхийлөгч асан Дональд Трампын бодлогыг сайшаан дэмжсэн америкчуудын тоо тун цөөхөн байгаа нь ажиглагдсан байна. Дональд Трампын үнэлгээ 39 хувьтай гарсан аж.

Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден хамгийн муу үнэлгээтэй Ерөнхийлөгчдийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.

“Түүхэн үзүүлэлтээр авч үзвэл, Жо Байдены тав дахь улирлын дундаж үзүүлэлт Дональд Трампыг сайшаасан иргэдийн үнэлгээг эс тооцвол АНУ-ын бусад Ерөнхийлөгчдөөс доогуур байна” хэмээн судалгаанд дурджээ.

Судалгаанаас харахад, америкчууд оны эхний улирлын хамгийн алдартай Ерөнхийлөгчөөр Жорж Бушийг нэрлэсэн байна. Судалгаанд оролцогчдын 79,5 хувь нь Жорж Бушийн бодлогыг дэмжсэн байна.

Эх сурвалж: USNews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button