Б.Бямбажаргал: Энэ жил зуны тэргүүн сар хоёр давхцаж байна

МБШТөв Гандантэгчэнлин хийд бурханы шашны хийдүүд болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран их дүйчэн өдрийг 2022 оны 06 дугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.
Энэ үеэр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой байдаг. Төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Нэг сар 29 хоног 12 цаг 44 минут болдог. Ингэж бодохоор гурван жилд нэг сар илүү тохиодог. Энэ жил зуны тэргүүн сар хоёр давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. Тийм учраас таван сарын 16-ны бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэхгүйгээр зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэхээр болж байна" гэв.
С.СУВДАНСОНДОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.