Нийгмийн

Хустайн нурууны тахь хачигт боррелиозоор өвчилж, үрэгдэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хустайн байгалийн цогцолбор газарт ажиллалаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд баталсан. Цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын менежментийг сайжруулах, нэгдсэн стандарттай болгох шаардлага зүй ёсоор үүсэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яамнаас удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд газар нутгийн бүсчлэл, хилийн цэс, ангиллыг өөрчлөхөөр ажиллаж байна” гэв.

Хустайн байгалийн цогцолбор газрын хилийн цэсийн дагуу өвөлжөөний газар олгодгоос болж бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болдог. Энэ газарт тахийг анх нутагшуулахдаа амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор айлуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Өвөлдөө цаг хүндрэх үед тус газрын байгаль хамгаалагчид тахид хужир, өвс тавьж өгөх зэргээр арга хэмжээ авдаг байна. Байгаль хамгаалагчдын хамгийн тулгамдсан асуудал бол гэрийн мал. Учир нь хамгаалалтын бүсийн эргэн тойронд байгаа 100 мянга гаруй мал тахийн бэлчээртэй давхацдаг байна. Тиймээс байгаль хамгаалагчид гэрийн малыг хөөж хамгаалалтын газраас гаргадаг байна. Түүнчлэн бэлчээрийн хачигаар дамжин халдварладаг боррелиозоор тахь өвчилж, үрэгдэж байгааг ХБЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв хэллээ.

Мөн байгалийн экосистемийг хамгаалахын тулд хамгаалалтын бүсийн ойролцоох айлуудыг нүүлгэх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчдыг мэргэшүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, санхүүжилтийн тогтвортой дэмжлэг хэрэгтэй байгааг ажлын хэсэгт уламжиллаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button